Жоли завсарлага авна
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли “Ok magazine” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ урлагийн карьерээ хэсэг хугацаанд завсарлаж, нөхөр хүүхдүүдээ зориулах цагаа уртгасахыг хүсч буйгаа хэлжээ.
Жүжигчин бүсгүй “Би саяхан хүүхдүүдтэйгээ сонирхолтой тоглоом тоглосон юм. Үнэнээ хэл гэдэг нэртэй. Хүүхдүүддээ жижигхэн цаас тараагаад аав, ээжийнхээ алинд нь хайртай вэ гэдгээ бичихийг хүссэн. Зүгээр л үнэнийг мэдэхийг оролдсон нэг хэлбэр. Хөгжилтэй нь зургаан хүүхдийн минь тав нь аавдаа хайртай, Захара охин минь л ээждээ хайртай гэж бичсэн байсан. Би тэдэнд гомдоогүй ч гэсэн яагаад ийнхүү бичсэнийг асуухад хүүхдүүд минь “Та хэтэрхий их ажилладаг” гэж хариулсан. Том хүү болон ихрүүд минь намайг шинэ бүтээлд тоглохоороо ууртай түрэмгий болдог гэж шүүмжлээд хүүхдүүддээ цаг гаргахыг хүссэн. Ингээд л боллоо. Би урлагаас 365 хоног холдож чадахгүй ч гэлээ 100 хоног бол сэтгэл өвдөхгүй явж чадна. Энэ хугацаанд Брэдтэй гайхалтай сайхан хурим хийж ч магадгүй” гэж ярьжээ.
Тэрбээр хамгийн сүүлд “Maleficent” киноны хорон санаатын дүрд тоглосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ