Энгүй сайхан илчит тэрэг авсан тухай өгүүлэх ээлжит түүх

img

Өмнөх нийтлэлээрээ 2008-2012 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан X.Баттулга төсвийн хөрөнгө болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 64 сая ам.долларын Хятад улсад үйлдвэрлэсэн зүтгүүр зэрэг зүйл  авсан нь  ашиглагдахгүй үзмэр болсон талаар өгүүлсэн. Мөн тус үзмэрийг авахад зориулан БНХАУ-аас авсан хөнгөлөлтэй зээлийн хүү 2 тэрбум төгрөг даваад явж буй тухай “бахдам сайхан” түүхийг өгүүлсэн билээ.

1

Энэ удаад төсвийн хөрөнгөөр энгүй сайхан  илчит тэрэг авсан түүхийг хүүрнэе.

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор 2008 онд гурван илчит тэрэг авах тендер зарлаж мөн оны наймдугаар сард АНУ-ын “Женерал электрик” компани нэг, монголын "СТС" ХХК хоёр илчит тэргийг нийлүүлэхээр шалгарчээ.

1

Гэрээ хийгдсэн хугацаа Нийлүүлэгч Тоо
2008 оны арваннэгдүгээр сарын 17 Женерал электрик 1 илчит тэрэг
2008 оны есдүгээр сарын 26 “СТС” ХХК 2 илчит тэрэг

“Женерал электрик” гэрээний хугацаанд асуудалгүй илчит тэрэг нийлүүлсэн байдаг.

1

Харин 2008 оны есдүгээр сарын 26-ны өдөр “СТС” ХХК-тай байгуулсан хоёр илчит тэрэг нийлүүлэх 8 999 920 820 төгрөгийн дүнтэй гэрээн (№ИТ02/2008)  дээр “төсвийн хөрөнгө уйлдаггүй нь сайхан” хэмээх алдарт хэлцэд бүрэн нийцэх үйл явц өрнөжээ. Тус гэрээнд захиалагч талыг төлөөлж “МТЗ” ТӨХК болон Сангийн яамны төлөөлөл гарын үсэг зурсан байдаг.

1

Тус гэрээний хүрээнд “СТС” ХХК хоёр илчит тэргийг 2008 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр нийлүүлэх үүрэг хүлээсэн ч эхний илчит тэрэг 2009 оны наймдугаар сард нийлүүлэгджээ. Гэрээний хугацаа зөрчигдсөнийг эндээс харж болно. Энэ 2ТЭ116-MR2001 илчит тэрэг туршилтын аялал хийх явцад “Б” секцийн генератор нь буудаж зогссон байна. 2010 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын танилцуулгад дурьдсанаар гэмтэл гарч зогссоноос хойш ашиглагдаагүй. Тус зүтгүүрийг түрээслүүлэн ашиглаж болох байсан хугацаа нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй алдсан 8 сар, нийлүүлсэн хугацаанаас хойш гэмтэл гарч мэдэгдэж байгаа ашиглагдаагүй хугацаа 8 сар, нийт 1 жил 4 сар. Энэ хугацаанд түрээслүүлэн ашиглаж төвлөрүүлж болох байсан  орлогыг хэн төлөх нь тодорхойгүй.

1

Мөн шалгалтын явцад уг илчит тэргийг өмнө нь ашиглаж байсан хуучин илчит тэрэгний рам,  тэргэнцэр дээр угсарсан болох нь тогтоогдсон байдаг.

1

Төсвийн 8 999 920 820 төгрөгөөр илчит тэрэг авсан түүх ийм байна. /2008 оны арванхоёрдугаар сард нийлүүлэгдэх ёстой байсан хоёр дох зүтгүүр мөн л 2010 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн шалгалтын танилцуулгад дурьдсанаар огт нийтлүүлэгдээгүй байжээ/

1

Үргэлжлэл бий...

1

Б.Сарнай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ийм л юмнуудыг цэгцэлж өр авлагаа барагдуулж өгөх юмгүй нэгнийг нь өгдөг газар нь өгч байх газар нь байршуулбал хаа хаанаа ашигтай, хариуцлага гэдэг юм сэргэнэ дээ
2014-05-16
иргэн:
2008 оны энэ галт тэрэг авах үед баттулга сайд болоогүй байсан биз дээ. яг түүнийг сайд болохынх нь өмнөхөн үе шүү дээ. ядаж цаг хугацааг нь хүртэл бодож байж бичвэл хүмүүс таныг маанаг хүүхэн гэхгүй л байх
2014-05-16
иргэн:
дандаа гүтгэх юмаа, төмөр замын хүмүүс бүгдийг нь мэдэж байхад яг хажууд зогсоод хараад байсан юм шиг л юм бичих юм.
2014-05-16
ubtz:
manai ubtz-d orosiin talin ugsun 30 tereg yag iimshdee
2014-05-16
bold:
ug ni ene 2 ilchit tereg khulkhi jm shakhchikhlaa geed orosiin prokuroriin bichig irsen jm bilee sh dee teriig ni bosgoj ireed es jurmiin daguu shiidekh kheregtei dee olon tumeen sanalaa
2014-05-16
bold:
ene 3 ilchit tereg avakhad gollon oroltsson ni rash l daa amerik tereg ni ch gaigui nuguu 2 orors ilchit tereg ni bosgoson jmiig undur uneer shakhsan odoo 1 ajild yavaad l evderch depod orj irj zasuulaad l yavdag tumriin seg baigaa iim l jmiig undur uneer shakhaj tusviin munguur togloj b.na shuu dee
2014-05-16
zochin:
ter zam teeber yamnii toriin nariin batzaya gej abilgachin baigaa naadah chin tomor zamd baihdaa tuunii hiij baisan ajil shuu batzayaag hamgiin turuund barij horih heregtei ter bugdiinhelj ogno doo..
2014-05-16
zochin:
battulgiig barij shalgaachee, ter batzayatai hamt
2014-05-16
үүрэг шүү:
энэ одоо эзэн байхгүй болсон газар уу шууд шүүхээр нэхэмжлэх үүрэг одоогийн албан тушаалтанд байгаа хувийн өмч бол яаж гүйж байх бол доо
2014-05-16