Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орохыг малчид, ард иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
f
Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
f
Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ