Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих 62 дахь гишүүн орон болов
Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарийн Холбооны Улсын санаачилгаар 2000 онд үүсч байгуулагдаад эгнээндээ АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, гурван ажиглагч орныг нэгтгээд байгаа аж. Тэгвэл Монгол Улс 2014 оны тавдугаар сарын 13-нд Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв (Geneva Centre for the Democratic Control of Armed Forces-DCAF) байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон боллоо
ы
2013 онд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (АБГББХ)-ны болон зэвсэгт хүчин, цагдаа, тагнуулын байгууллагын төлөөлөл Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвд (ЗХАХТЖТ) зочилжээ. Энэ үеэр хууль сахиулах байгууллагын шинэчлэл, ардчилсан нийгэм дэх хууль сахиулах байгууллага, тагнуулын байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн чиг үүргийн үндсэн ялгаа, давхцал, хамтын ажиллагааны асуудлаарх семинарт оролцож, энэ чиглэлээр ажилладаг Швейцарийн болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан аж.
й
Улмаар УИХ-ын даргатай зөвшилцсөний үндсэн дээр АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар Засгийн газарт манай улсыг тус төвд гишүүнээр элсэх тухай холбогдох шийдвэр гаргах чиглэл өгсөн байна. Монгол Улс тус байгууллагын гишүүн болсноор зэвсэгт хүчин, тагнуул, хууль сахиулах байгууллагыг ардчилсан зарчим, хэм хэмжээн дээр тулгуурлан хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгүй болгоход зөвлөгөө, техникийн туслалцаа авах, энэ чиглэлээр олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй олон талт үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.
й
Энэ хүрээнд ЗХАХТТ-тэй төвтэй хамтран АБГББХ-ноос “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл: Монгол дахь нөхцөл байдал, олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Төрийн ордонд зохион байгуулжээ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын урилгаар тус төвийн дэд захирал Др.Филип Флюри, Женевийн төвийн Шинээр тусгаар тогтносон орнуудын хөтөлбөрийн дэд ахлагч Иден Коул нар хүрэлцэн ирсэн байна.
ы
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар ЗХАХТЖТ-ийн Дэд захирал Др. Филип Флюри ахалсан олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг АБГББХ-той хамтран “Аюулгүй байдлын салбарын хяналт ба аюулгүй байдлын салбарын засаглал: Парламентын Байнгын хороодын үүрэг, хариуцлага”, “Аюулгүй байдлын салбарын шинэчлэл ба сайн засаглал” сэдэвт сургалтыг УИХ-ын Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий яам, агентлагууд, судалгааны хүрээлэнгүүдийн төлөөллийг оролцуулан тус тус зохион байгуулжээ.
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ