Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Улаанбаатар зочид буудалд  

g

09:00 цагт Монгол дахь зүүний болон зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд цуглаж “МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ЫГ хэлэлцэнэ.

g

Корпорейт-3 зочид буудалд

d

09:00-18:00 цагт “Уул уурхай түшиглэсэн эдийн засаг дахь макро эдийн засгийн удирдлага ба бизнесийн хөгжил” сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.

f

ЭЗХЯ-ны хурлын танхимд

f

09:00 цагт Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд ЖАЙКА-ын профессор, мэргэжилтнүүд Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран  сургалт, семинарзохион байгуулах гэж байна.

g

Хангарьд ордонд

f

10:00 цагт Жил бүрийн 5 сарын 17-нд Артерийн даралт ихсэлттэй тэмцэх олон улсын өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулан НЭМГ-аас “Цусны даралтаа хэмжицгээе” уриан дор НЗДТГ болон Хангарьд ордоны ажиллагсдын цусны даралтыг хэмжинэ.

f

МЗХ-нд

d

10:00 цагт МҮЭ-ийн холбооны залуучуудын хороо, Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллах гэрээнд гэрээ байгуулна.

d

Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд

10:00 цагт “Хоол, шим тэжээлийн боловсрол олгох загвар төв”-ийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд  хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

f

"Их Монголын үрс" цэцэрлэгт

d

10:00 цагт хүүхдийн элч хөгжмийн зохиолч, БМДИ-н хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйч Соронзонболдын Батболдын "Дэгдээхэйн дуу" /3-6 нас/ дууны номын өдөрлөг БЗД-н Их Монгол хорооллын "Их Монголын үрс" цэцэрлэг дээр эхэлнэ.

f

СБД-ийн хурлын танхимд

f

10:00 цаг, 14:00 цагт Сүхбаатар дүүргийн иргэд, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудын дунд тус тус Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

f

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

f

11:00 цагт Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхжсэний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Банкны төгөл” мод тарих нэгдсэн аяны нээлт  болно.

d

Төмөр замын төв буудалд

f

11:30 цагт нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобус хүлээн авах ёслол болно. Хотын даргын санаачилгаар Улаанбаатар төмөр замтай хамтран Толгойт-Амгалан чиглэлд зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж байгаа юм.

f

МУБИС-ийн А-312 танхимд

f

14:00 цагт Монголд анхны Тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын хөтөлбөрийн анги нээсний 1 жилийн тайлан үзэсгэлэн болно.

f

Батлан хамгаалах яамны 320 тоотод

f

14:00 цагт АНУ-ын Засгийн газрын нэр хүндтэй шагналуудаар манай 18 энхийг сахиулагчийг шагнасныг АНУ-ын элчин сайд болон америкаас хүрэлцэн ирсэн Конгрессийн гишүүд гардуулж өгөх ёслол болно.  Мөн АНУ-аас Монголд үзүүлж байгаа 5,5 сая долларын үнэ бүхий техник, хувь хүний хэрэгсэл зэрэг тусламжийг хүлээлгэн өгнө.

f

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ