НОСК цаасан дээр үлдлээ
Нийслэлийн удирдлагууд НОСК-ийг байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Учир нь эхлээд нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Уг хөтөлбөр нь иргэдийг таван төрлөөр орон сууцжуулах юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулах, түрээсийн орон сууц, хуучин барилыг буулгаж шинэчлэн барих, дээр нь НОСК багтсанаар энэ хөтөлбөр цогц бодлого болох аж. Ингэхдээ эхлээд газрын шинэчлэн зохион байгуулалтыг чухалд тооцож, энэ жил хэрэгжүүлэхээр болжээ. Газрыг шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр дэд бүтцэд холбож нийслэлчүүдийг амины орон сууцтай болгох гэнэ. Тэгэхээр цалингийнхаа 25-30 хувийг НОСК-д төвлөрүүлж, 3-5 жилийн дараа орон сууцтай болгох ажил энэ удаадаа цаасан дээр үлдлээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ