Оросын талыг баримтлагчдыг Путин санхүүжүүлсэн гэв
Киев хотноо өчигдрөөс эхэлж Европын холбоо, Орос, Укрианы удирдлагууд Укрианы хямралыг шийдвэрлэхээр хуралдаж эхэлсэн. Тус хуралдаанаар Украины хямралыг дэврээж, гал дээр тос нэмсэн хэмээн Оросыг буруутгасан өнгө аястай өндөрлөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Германы дипломатч Вольфганг Ишингер “Украины зүүн болон баруун хязгаарт хямрал үүсгэж, бие даасан улс болгон зарласан Оросын талыг баримтлагчдын ард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байгаа нь нууц биш болсон. Путин урьд нь Оросын талыг баримтлагчидтай ямар ч хамааралгүй хэмээн биеэ өмөөрч байгаа ч олон улсын өмнө тэднийг санхүүжүүлж, галт зэвсэг, бэлэн мөнгөөр хангаж байгааг гэрчлэх нэлээдгүй баримт миний гарт байна. Бид Укрианы хямралыг хэрхэн шийдвэрлэх асуудлаар хуралдаан зохион байгуулж толгойгоо гашилгаж суусны оронд Путинтэй л хэлэлцээр хийх нь илүү үр дүнтэй” гэж ярьжээ.
6
Вольфганг Ишингерийн мэдэгдлийг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров санаатайгаар өдөөн турхирсан мэдэгдэл гэв. С.Лавров “Украины хямралыг шийдэхийн тулд бид энэ хуралд ирсэн. Харин Оросыг их хямралд буруутгахыг эсэргүүцэж байна” хэмээжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ