Хайди Клум хамгийн муу ээжээр тодров
Сахиусан тэнгэр 41 настай Хайди Клумыг хамгийн муу ээжээр тодруулсан тухай www.dailymail.co.uk мэдээллээ. “TMZ” сайт иргэдийн дунд “Холливуудын алдартнууд хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, үлгэр жишээ байж чаддаг уу” гэх асуулттай санал асуулга явуулсан байна. Санал өгсөн иргэдийн 72 хувь буюу 140 мянга гаруй иргэн Хайди Клумыг хэтэрхий амиа боддог, муу ээж хэмээн тодорхойлсон гэв. Түүнийг өмнөх нөхөр Сиэлээс гэрлэлтээ цуцлуулсаны дараахан бие хамгаалагчтайгаа учир ургуулж, гэртээ хүртэл авчирсан нь хүүхдүүдийн хувьд дарамттай байсан лавтай гэж ихэнх иргэн хариулсан байна.
Мөн бие хамгаалагч залуугаасаа салсаныхаа дараа хэд хэдэн удаа согтууруулах ундаа хэрэглэж байсныг хөршүүд нь цагдаагийнханд мэдээлж байжээ. Дээрх дуулианы дараа өөрөөсөө 21 насаар дүү залуутай болзож, найз залуугаа хүүхдүүдтэйгээ хүчээр нөхөрлүүлэхийг оролдож, тэдний эрхийг зөрчсөн хэмээн шүүмжилжээ.
Том Круз хүүхэддээ муу анхаарал тавьдаг дараагийн алдартнаар тодорсон байна. Түүнийг охин Сузидаа хэрэглээний мөнгө өгөхөөс хэтэрдэггүй, аавын хайр халамж огт мэдрүүлдэгүй гэж санал асуулгад оролцогчид дүгнэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ