Туркийн Ерөнхий сайд хүн алгадав

img

Туркийн нийслэл Анкарагаас 250 км-ийн зайд байрладаг Сома дахь уурхайд дэлбэрэлт болж амиа алдсан уурхайчдын тоо 280 хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уурхайчдын гэр бүл болон үйлдвэрчний эвлэлийнхэн “Уурхайчдын ажиллах нөхцлийн сайжруулах хэрэгтэй” гэж Истанбул хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж буй. Осол гарсан уурхайд очиж, нөхцөл байдалтай танилцсан тус улсын Ерөнхий сайд Рэжеп Тайип Эрдоганыг эсэргүүцсэн тэмцэгчид машиныг нь бүсэлж, огцрохыг шаардсан байна. Дээрх үйл явдлын дараа Эрдоган огцрохыг шаардсан нэг жагсагчийг супермаркетад алгадаж буй зураг Туркийн хэвлэлд нийтлэгджээ. Гэрчүүд “Ерөнхий сайд “Уурхайн ослоос илүү Туркт шийдвэрлэх асуудал их байна” гэж хэлээд хажуудаа зогсч байсан хүнийг алгадсан” гэж ярьсан байна.

1

Ерөнхий сайд “Уурхайд болсон дэлбэрэлтийг дэлхий нийтэд байнга тохиолддог зүйл” гэж хэлсэнийхээ төлөө олон нийтээс шүүмжлэл хүртсэн юм.  Мөн Эрдоганы туслах Юсуф Еркэл гэгч Сома хотын уурхайн ослыг эсэргүүцэгчийг өшиглөж буй зураг олон улсын хэвлэлүүдээр цацагджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ха газрын зг ха газрын ард түмэн адил юм дөөө ......
2014-05-17
зочин:
ха газрын зг ха газрын ард түмэн адил юм дөөө ......
2014-05-17
зочин:
алгадаж болохгүй амбаардаж болно гэж манай хүн хэлнэ дээ.
2014-05-17
зочин:
алгадаж болохгүй амбаардаж болно гэж манай хүн хэлнэ дээ.
2014-05-17
зочин:
манай ерөнхий сайд хүн алгадвал газар дээрээ алуулна.иймд туркийн сайдын муу зуршлыг монголд хэрэглэхээс татгалзаарай ерөнхий сайдаа.
2014-05-17
батэрдэнэ :
хаана ч хумуус тэнэг байх юм аа. туркын эдийн засаг эрдоганы болон тууний намын хучээр хучирхэгжижсэн. ард тумэндээ эрх чолоог огсон. одоо туркийн сугсэлзуурууд сорог намынх нь хатгаасаар эрдоганы засгын газрыг огцоруулах гэж оролдож байна. тэдний засгын газар нь солигдоод туркчуудийн амьдрал муудна уу гэхээс сайжирахгуй. манай монголтой тостэй байгаа биз.
2014-05-16
kkkkk:
baliar novshnuuud ih bhiiimaaaaaaaa ogtsruuul
2014-05-16