Монгол хэл хуультай болох нь

img

Гишүүн Н.Батцэрэг, М.Батчимэг, Г.Батхүү, А.Бакей, Л.Гантөмөр нар санаачлан Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулснаа УИх-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа. Монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, улам боловсронгуй болгохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн шинэчилсэн найруулга болох “Монгол хэлний тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулжээ.

а

Энэхүү хуулийн төсөл нь 9 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирилл монгол бичгээр хөтлөн явуулахын зэрэгцээ үндэсний монгол бичгийн хэрэглээг үе шаттайгаар өргөжүүлж, улмаар 2025 оноос төрийн албан хэргийг үндэсний монгол бичгээр хөтөлж эхлэхээр тусгажээ. Түүнчлэн Төрийн хэлний зөвлөлийг өргөтгөн Хэлний бодлогын үндэсний зөвлөл болгон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажиллуулахаар хуулийн төсөлд тусгасан байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

итгээн:
зөв шүү таминээ.өвөрмонголчуудаас ичих хэрэгтэй шүү
2014-05-20
mongol-irgen:
mash zuv! 2025 bish, 2020 onoos mongol bichigtee ortsgookhiig bodokh uu daa, mongolchuudaa.
2014-05-16
ynshigch:
iim hyyli gargah ni tumen zuw,mash sain demjij chanartai hyyli gargah heregtei baigaa yumaa
2014-05-16
,ilno:
а.бакей??????????????????????????????????????????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2014-05-16
mongolia:
mongol hel ustaad udaj baihad yu yary ny ve.tsagdaa ny hurtel ner ny angliar .mnbtv.geed undesnii gesen mortloo gadaad nertei ichmeer .ta buhen hurtel minii bichseniig oilgoj bgs biz dee.b8 haanahaar bichsen baina ooroo ch oilgoh yum alga.
2014-05-16
hunnu:
mongol bichigee l butsaaj hereglemeer bn daa
2014-05-16
нннннн:
бакей байдаг нь юу вээээээээ хөөрхий
2014-05-16