Бангладешт гатлага онгоц осолдож 12 хүн амиа алдав

img

Бангладешт хүчтэй салхи шуурч буйтай зэрэгцэн 200 гаруй зорчигчтой “MV Miraj-4” гатлага онгоц осолдсон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Дээрх осол нийслэл Дака хотоос өмнө зүгт орших Мушиганж районы Менгха голд болсон байна. Одоогоор 12 зорчигч амиа алдсан болохыг тогтоож, сураггүй болсон 100 гаруй зорчигчыг хайж байна. Аврагч нарын хэлснээр “Хөлгийн ослоор 12 хүн амиа алдсан болохыг тогтоож цогцсыг уснаас гаргасан байна. Үлдсэн зорчигчдыг хайх, аврах ажиллагаа явагдаж байна” гэв.

а

Дака хотын дарга Сайфул Хасан “Тус онгоцонд хичнээн хүн явсан талаар бид янз бүрийн мэдээлэл авч байна. Тэдний тоо нь 200-350 гэсэн хэлбэлзэлд байна. Амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмэгнэл илэрхийлж байна” хэмээжээ.

а

2012 оны гуравдугаар сард Мегна голд зорчигч тээврийн онгоц газрын тос зөөвөрлөгч хөлөгтэй мөргөлдсөний улмаас 112 хүн амиа алдаж байсан юм.

а

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eldew:
ene er ni yu bolood bgaa yum be.mongol oron shig amar.amgalan uls haanch alga daa
2014-05-16