Путиныг шоколадаар урлав
Украины баруун хязгаарын Лвив хотын гар хийцийн шоколадаараа алдартай “Lviv Chokolate Workshop” амттаны үйлдвэр ганцхан бүтээгдэхүүнийхээ ачаар алдаршиж, олны талархалыг хүлээсэн тухай “www.kyivpost.com” мэдээллээ.
а
Тус үйлдвэрийн менежментийн нууц нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины царайг ашиглаж, сүүтэй болон хар шоколад урласантай холбоотой аж. “Путин амттай” шоколадны санаачлагч, үйлдвэрийн эзэн хэвлэлийхэнд ярихдаа “Украины ард түмэнд Путин маш их зүйлийг бэлэглэсэн. Харин бид юу өглөө. Тиймээс л Ерөнхийлөгчийг шоколадаар урласан юм. Манай үйлдвэрийнхэн Путинд шинэ бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээсэн байгаа” гэжээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ