Энэ өдрийн байдлаар 89.2 мянган га-д тариалалт хийжээ

img

Энэ онд 315.3 мянган га талбайд үр тариа тариалахаар төлөвлөсөн. Үүнээс  304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянганга-д төмс, 8.3 мянганга- хүнсний ногоо,  10.3 мянганга-д малын тэжээл, 24.1 мянганга-д тосны ургамал тарих  юм.

ө

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 86.9 мянган га-д үр тариа, 1.9мянган га-д төмс, 1.3 мянган га-д хүнсний ногоо, 10.4 мянган га-д тосны ургамал нийт  89.2 мянган га-д тариалалт хийгээд байна. Улсын хэмжээнд үр тарианы 28.6 %, төмс, хүнсний ногоо 12.3-15.6%-ийг тариалжээ. Тэр дундаа Хөвсгөл аймагт 89.7%, Архангай аймагт 42.3%-тай явагдаж байна. Харин Төв аймгийн хувьд тариалалтын ажил эхлэлийн төдий буюу 10.7%-тай байна.

ө

Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8,2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгаалалын бодисыг тус тус хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.

а

В.Бат

       

СЭТГЭГДЭЛ БИЧИХ