Хур тунадас орно

img

Энэ сарын 17, 20-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

а

2014-5-15-ны өдрийн байдлаар Хэнтэй нуруунаас усжих голууд 5-10 см, Хөвсгөлийн уулсаас эхтэй гол, мөрнүүд 10-50 см давсан байна. Иймд голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ