“Шилэн данс” хуулийг дахин өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны тухай” хуулийн төслийг УИХ буцаагаад байгаа юм. Гэвч ухаалаг төрийг цогцлооход төсвийн ил тод байдал зайлшгүй шаардлагатай гэж хууль санаачлагчийн зүгээс үзсэн тул уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д дахин өргөн барихаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
a
Уг төслийг буцаахдаа УИХ-ын зарим гишүүн Шилэн дансны тухай хуулийн төслийн нэрийг шүүмжилж, зарим хуультай давхардсан заалтууд байгааг анхааруулсан. Тиймээс дахин өргөн барихдаа “Шилэн данс” гэсэн нэрийг хэвээр хадгалах ч Мэдээллийн эрх чөлөөний тухай, Төсвийн тухай хуультай уялдуулан давхардаж байсан хэсгүүдийг эмхэлж цэгцэлсэн байна.
Иргэний аудит гэдэг бүтцээр хяналт тавиулах тухай хэсэгт төсөлд байсан албан тушаалтнуудыг больж, онлайнаар хандалт хийж байгаа иргэн бүр төсвийн зарцуулалтад хяналт тавьж, Төрийн аудитын байгууллага хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж оруулахаар болсон байна.
a
Иймд аль болох цомхон,“Төсвийн захирагчид яамны төсөв, төрийн худалдан авалттай холбоотой шийдвэр мэдээллээ интернэтэд оруулж байх үүрэг хүлээнэ. Үүнийг ямар ч иргэн хандалт хийгээд үзэх боломжтой. Иргэд хүссэн мэдээллээ цахим хуудсуудаас харах боломжтой байдаг шиг төсвийн зарцуулалтын талаар шаардлагатай зүйлээ олж мэдэх боломж бүрдүүлнэ.
a
Одоогийн байдлаар 100 мянга орчим шүүхийн шийдвэрийг цахим хэлбэрээр үзэх боломж бүрдээд байна. Олон хуудастай ийм их шүүхийн шийдвэрийг онлайн болгож чадаж байгаа тул мөнгө зарсан тушаал шийдвэрийг оруулахад хялбар. Иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар Аудитын газраас шалгуулсан асуудлынхаа үндэслэлтэй эсэх талаар хариу авах боломжтой” гэлээ.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ