Н.Алтанхуяг: 100 хоногт 70 гаруй ажил хийнэ

img

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн  үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлаар өнгөрсөн долоо хоногт “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогуудан эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт 70 гаруй ажил хийхээр төлөвлөөд буйг тэрбээр мэдээллийн эхэнд тодотгосон юм.Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажлыг 6 бүлэгт хувааж үзсэн байна. Ингэхдээ Бизнес эрхлэгчдийг дэмжих, Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх, Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон Төсөв, мөнгөний бодлогын хүрээнд дор дурдсан ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

й

1.Бизнес эрхлэгчдийг дэмжих:

-Монголчуудыг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, зарим шаардлагагүй импортын хэрэглээг багасгаж, ухаалаг хэрэглээг бий болгохыг урамшуулах

-Дотоод үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмын лизингийн үйлчилгээ бий болгох

-Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг жигдрүүлж, эрчимжүүлэх

-Төгрөг, юаний своп хэлцэлийг 20 тэрбум юаниар нэмэгдүүлэх

-Бизнес эрхлэгчдийг дэмжих, барилга, замын чанар сайжруулах чиглэлээр тендерийн хуульд өөрчлөлт оруулах

-Иргэдийн худалдан авалтыг урамшуулах “НӨАТ” тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлэх

-Төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн барих

-Төрийн шаардлагагүй хяналт, шалгалтыг зогсоож, бизнес эрхлэгчдэд зөвлөмж өгөх

-Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх

-Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тоог цөөлж, олголтыг хялбаршуулах

-Зээлийн үндэсний даатгалын корпораци байгуулах

-Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх

-Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор үйл ажиллагааны өртөг зардлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийг бууруулах зээл, зээлийн даатгалд хамруулах болон гадаад дотоодын үнэт цаасны зах зээлд оролцоход дэмжлэг үзүүлэх

-Эдийн засгийг эрчимжүүлэхэд учирч байгаа бэрхшээл, хүнд суртлыг “11-11 төв”-д хүлээн авч, шуурхай арга хэмжээ авах

-Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих

-Гадаадын ажиллах хүчний квотыг шинэчлэн тогтоох, ангиллыг зохистой болгох

-Зээлийн хүүг бууруулах орчныг бүрдүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулах, гадаадын банкны салбар, нэгжийг нээх бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргах, 2016 оноос эхлэн хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөл олгох

-Далд эдийн засгийг ил тод болгох нөхцлийг бүрдүүлэх, Эийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

й

2.Уул уурхай, ашигт малтмалын салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

-Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрөх

-”Асгатын мөнгөний орд”-ын үйл ажиллагааг эхлүүлэх

-Маргаантай байгаа зарим лицензний асуудлыг шийдвэрлэх

-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Таван толгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах

-Алтны олборлолтыг дэмжих

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх

-БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах

-Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлийг байгуулж, тогтмол ажиллуулах

-”Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төсөлд Засгийн газрын зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх

-Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах

-Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх, эрчим хүч экспортлох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх

-Ураны салбарт ажиллаж буй компаниудад учирч буй саад, гацааг арилгах

-Экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах хүрээнд төмөр замын цариг, тээврийн бусад дэд бүтцийг шийдвэрлэх

й

3.Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарыг эрчимжүүлэх

-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ын төлбөрийг хойшлуулах зохицуулалтыг хийх

-Дутуу баригдсан үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх

-Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах

-Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

-ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх

-Төсвийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд дотоодын бараа бүтээгдэхүүнийг зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд худалдан авдаг болгох

-Гашуун-Сухайт, Тавантолгойн төмөр замын барилын ажлыг эрчимжүүлэх

-Боомтын төмөр замын ажлыг энэ онд дуусгах

-Түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж, тус салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх

-Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтэц бий болгох чиглэлээр хэлэлцээг идэвхжүүлэх

-Баруун-Урт-Бичигт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх, Бичигт боомтын дэд бүтцийг сайжруулах

-Туулын хурдны замыг 5 сард багтаан эхлүүлэх

й

4.Аймаг, орон нутгийн дэд бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх

-Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх

-Аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах хүрээнд аймгуудын төвд дулааны станц байгуулах ажлыг эхлүүлэх

-”Шинэ сум” төслийн хүрээнд 16 сумын төвийг шинэчлэн байгуулах

-Сүү боловсруулах үйлдвэрийг эхний ээлжинд сум дундын төвүүдэд байгуулах

-Зургаан аймгийн /Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан/ төвийг хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хоттой холбох

-Гашуун-Сухайт, Шивээхүрэн боомтыг олон улсын статустай болгох

-Аймгуудын төвд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх, үргэлжлүүлэх

-Улаанбаатар хотод нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газраас дэмжих

-Аймгуудын төвд баригдсан орон сууцны ипотекийн зээлийн хүүг 7 хувь болгох

й

5.Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

- Эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах

-Өрийн удирдлагын шинэ тогтолцоог нэвтрүүлэх

-100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн татварыг тэглэх

-Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах: чөлөөт бүс, амралт зугаалга, бизнес төв, татваргүй худалдааны үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх

-Хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох: Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн хэрэгжилтийг идэвхжүүлэх

-Банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх

-Концессын ажлуудыг эхлүүлэх: Концессын тухай хуульд төрийг илүү хариуцлагатай болгох, үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах, давуу эрх олгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах

-”ITB” зохион байгуулах ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын сурталчилгаа болон орлогыг нэмэгдүүлэх

-Гадаадын хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалтыг татах

-Олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллага, улс орнуудтай хөрөнгө оруулалтын хэсэгчилсэн уулзалтуудыг зохион байгуулах

-Визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад визний тааламжтай нөхцлийг бий болгох

й

6.Төсөв, мөнгөний бодлогын талаар

-Төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжих

-Олон улсын зах зээлд арилжаалсан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгийн зарцуулалтын ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих

-Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, засаглалыг сайжруулах: бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах

-Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох

-Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн гүйцэтгэлд татвар төлөгч, төрийн бус байгууллагаас хяналт тавих нөхцлийг бүрдүүлэх

-Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх, “Хаалтын гэрээ” байгуулахыг хориглох

-”Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-т иж бүрэн дүн шинжилгээ хийж, цаашид үргэлжүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг асуудлууд багтжээ.

й

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ "УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа талаар өнгөрсөн оны 4 дүгээр сараас эхлэн эрх баригчдад удаа дараа анхааруулж, яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах санал шаардлагуудыг дэвшүүлж байсан. Эрх баригчдын бултах үг дуусч үнэнд гүйцэгдсэн гэдгээ ойлгож, хожуу буюу 2 жилийн дараа ч гэсэн ухаарч байгаа нь маш сайн хэрэг. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийнхоо төлөвлөгөө"-гөө "Эзэн 100" хэмээн орон даяар зарлалаа. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай эзэн нь байж чадах уу гэдгийг МАН, ард түмэнтэйгээ хамт харж байна. Ардын намынхан энэ он гарснаас хойш хоёр ч удаа 21 аймаг, 9 дүүргийн иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож ажилласан. Ард иргэд маань амьдрал ахуйгаа илэн далангүй ярьж, асуудлыг шийдээд өгөөч гэж асуудалд гарц, амьдралд хөгжил нэхсэн бухимдалтай ард иргэд Монголын уудам талыг хэрсэн байна. Тийм учраас эдийн засгийг эрчимжүүлэхэд Ардын нам ажил хэрэг ч зарчим баримтлан дэмжиж ажилласан.

ы

Шинэчлэлийн гэх Засгийн газар 1990 оноос хойшхи Монголын үе үеийн Засгийн газруудаас хамгийн их мөнгө, болоцоотойгоор ажилаа эхэлсэн. 2011, 2012 онуудад нүүрсний экспортын хувьд таатай нөхцөл бүрдэж нийт 900 сая доллар улсын төсөвт орсон нь үнэн. Гэхдээ Шинэчлэлийн ЗГ-ын 2013, 2014 оны дөрөв дүгээр сарын гүйцэтгэлээр  нүүрсний экспортын орлогоос 226 сая долларын татварын орлого төсөвт орсон, дээр нь нэмээд гадаадаас авсан өр болох Чингис, Самурай, Хятадын хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн дүн 2,9 тэрбум доллартай харицуулахад зарцуулах мөнгөний хувьд өмнөх ЗГ-уудаас хол давуу байна. Гэсэн хэдий ч улс орноо хамгийн их хямрал доройтолд хүргэснийг түмэн олноороо харлаа. Шинэчлэлийн Засгийн газар маань Монгол Улсын эдийн засгийг 2 жилийн дотор хямралд хүргэсэн хариуцлагынхаа Эзэн нь болж одоо л 100 хоногийн дотор унагасанаа босгохоор, сүйрүүлснээ сэргээхээр, амласнаа ажил хэрэг болгохоор ханцуй шамлан орж байгаад УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг талархаж байна. Монгол Ардын Нам  үргэлж ард түмэнтэйгээн хамт байж, тэднийхээ дуу хоолой болж ирсэн.

ы

Тиймээс эрх баригчдын "Эзэн 100" төслийг дэмжихийн сацуу ард түмнээ төлөөлж "Ард 100" аяныг "Эзэн 100" төлөвлөгөөнд туссан ажил нэг бүрийн гүйцэтгэлийг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон санхүү, эдийн засаг дахь нөлөөллийг харгалзан хяналт тавих хүснэгтийг хөтөлж эхэлсэнээ Засгийн газар, эрх баригчдад сонордуулья. Өөрөөр хэлбэл “Эзэн 100” хөтөлбөрт хяналт тавих “Ард 100” аяны тоолуур гүйж эхлээд 7 хонож байна. Тоолуурын хяналтын хүснэгтээ Шинэчлэлийн ЗГ-ын тэргүүн Н.Алтанхуяг Танд болон дотроосоо давхар хяналт тавьж улмаар хангалтгүй ажиллавал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдсэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад гардуулж өгье. Ерөнхий сайдаа, хөтөлбөр амжилттай хэрэгжиж 100 хоногт ард түмний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэсэн тохиолдолд Та бүхэнд түмэн олныхоо өмнө баяр хүргэж, алдар гавъяаг тань алдаршуулах болно. Шинэчлэлийн Засгийн газар 2 жилийн дотор хямраасан эдийн засгаа 100 хоногт багтаан сэргээж, ард түмнийг “Хүн шиг амьдаруулж, Монгол улсаа улс шиг хөгжүүлэх”-ийг шаардаж байна" гэлээ.

ы

Түүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарын тавьсан асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариулт өгсөн. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой төслийн Монголын 34 хувийг байхгүй болгоно, алтанд ногдуулж байсан татварын хувь хэмжээг 2.5 хувь болгосноор УИХ-аас өгсөн тогтоолууд хэрэгжихгүй болж, хөрөнгө оруулагчдад илүү боломж олголоо. Уул уурхайн сайд та өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгой төслийн Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж ярьдаг байсан бол одоо ухраад байна” гэсэн бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Нэг ярьсан юм аа үхэн үхтлээ ярьж болохгүй. Алтыг зэснээс ялгах боломжгүй байг, үйлдвэр нь баригдаагүй нөхцөлд” гэсэн хариулт өгөв. Ам.долларын ханшийг бууруулж чадах эсэх гэсэн асуултад Ерөнхий сайд “Захын хар овоохой гэгчээр Засгийн газар луу халдаж таарахгүй. Валютын ханшийг тогтворжуулах эрх үүрэг нь төв банкинд бий. Нөгөө талдаа Монголбанк нь УИХ-ын харьяанд байдаг. Эрх үүргийнхээ хүрээнд энэ талаар мэдээлэл сонсох бүрэн боломжтой" гэлээ.

ы

Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө нь хоосон зорилт, хоосон PR, тархи угаалт гэж харагдаж байна. Тухайлбал, цахилгаан, дулааны үнээ нэмэгдүүлнэ, Монгол Улсын өрийг яаралтай нэмэгдүүлье, байгаа хэдэн газраа хувааж өмчилье. Газар шороогоо ухая, гадаадаас авах ажиллах хүчээ нэмье. Төгрөг юанын своп хэлцлийг нэмэгдүүлэх хүрээнд 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний, мөнгө хэвлэж нийлүүлье гэсэн бодлого орж ирж байна. Ийм арга хэмжээний дүнд 100 хоногийн дараа валютын ханш 2000 төгрөгт хүрэх нь, Монгол Улсын гадаад өр нэлээд нэмэгдчихсэн, дулаан, цахилгааны үнэ өсчихсөн байх нь. Монгол Улсын татварын орлого өнөөдөр 500 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан яваа, 100 хоногийн дараа Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй бол болохоо байлаа гээд уйлаад ороод ирвэл яах вэ" хэмээн санал хэлж  УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан өндөрлөлөө.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shoo:
idej uusan bugdengiih n twix 2 huruunuudiig n tairwal ymar we humuusee,, haanch ywsan hench medheer
2014-05-18
shoo:
idej uusan bugdengiih n twix 2 huruunuudiig n tairwal ymar we humuusee,, haanch ywsan hench medheer
2014-05-18
bataa:
turiin hamgaalaltand nasaaraa ywtsgaahiig chini harnaa nobshiin hudalchidaa, ard tumneeree togolson humuus yamar shan hurthiig huleej l bai...
2014-05-18
nomiun:
yg zuw odoo tewchij uuj idehiig n harj hanlaa , negdej bgaad neg udur altsgaay mgl chuudaa
2014-05-18
aguu:
altanhuyg nymdorj metiin humuusiig alaad idej uusan uls turchidiig 1 negeer n bugdiig n zuil duusgatsagaay mongolchuudaa
2014-05-18
зочин:
100 хоногийн амь гуйсан алтанхуяг зуу хоногийн дараа зг-ынхаа хийсэн гэгдэх ажлаа тайлагнах " худал" тайлангаа урьдчилаад биччихсэн байвал яахав?! ингэж л тархийг нь эргэтэл хульхидаж байна гээд боддоо.
2014-05-18
зочин:
100 хоногийн амь гуйсан алтанхуяг зуу хоногийн дараа зг-ынхаа хийсэн гэгдэх ажлаа тайлагнах " худал" тайлангаа урьдчилаад биччихсэн байвал яахав?! ингэж л тархийг нь эргэтэл хульхидаж байна гээд боддоо.
2014-05-18
bayar:
ene novshiig tsaazalbal taarna. er n hudalch, hulgaich, hoshgoruulagch bugdiig yallah heregtei
2014-05-18
.....:
энэ новшид иргэд бид хэдий хуртэл хууртаад л байх болж байнаа.
2014-05-17
ghhhhj:
aguu yeronhii said shuu
2014-05-17
бибиби:
худлаа pr хийхээс яг юу хийхийн энэ алтанхуяг юм хийж чадахгүй гэдгээ нэгэнтээ баталчихсан юм бишүү, худлаа яраид л байхаас өөр юм алгаааа
2014-05-17
sanaa tavij bgaa ni saihan l yum :
kkkk daanch turiin hunii tom uhaaan alga daaa
2014-05-17
gazaruudaa:
aimgiin tuvuudede gazar duudlaga hudaldaagaar zarah heregtei 5 n jil neg ch duudlaga hudaldaa bolsongui ene arai dendnee
2014-05-17
mongol:
noat iin huulia hurdan bstlaachee
2014-05-17
zochin:
za boliochee xudlaa uls torjood bgaa vmnuud man iixan tiim svrxii vm bol oorsdoo bas ajillaach ta nar ch gesen ard tvmendee amlalt ogch garch irsen bizdee gvix noxoid gvixgvi noxoi daad gegcheer ta nar oorsdoo yu giigvvlsiin odor shonogvi uls torjij oriloldxoos oor yu xiigeed bgaan vg vnende bol man aas bolj ard tvmen vduursan shvvdee 4 jil xarchxaad vr dvng ni tootsoxgvi xen ni ch garsan ard tvmnii amidral tiim amarxan saijirlaa yu boon xiirxsen garuud
2014-05-17
zochin:
za boliochee xudlaa uls torjood bgaa vmnuud man iixan tiim svrxii vm bol oorsdoo bas ajillaach ta nar ch gesen ard tvmendee amlalt ogch garch irsen bizdee gvix noxoid gvixgvi noxoi daad gegcheer ta nar oorsdoo yu giigvvlsiin odor shonogvi uls torjij oriloldxoos oor yu xiigeed bgaan vg vnende bol man aas bolj ard tvmen vduursan shvvdee 4 jil xarchxaad vr dvng ni tootsoxgvi xen ni ch garsan ard tvmnii amidral tiim amarxan saijirlaa yu boon xiirxsen garuud
2014-05-17
ха ха:
оо супермен
2014-05-17
bata:
an sunutugei.
2014-05-17
ганц ажил хийчих ээ:
100 хоногт 70 ажил хэн ч хийх ажил мэдээж цаасан дээр шүү дээ 100 хоногт ганц ажил хийчих ээ долларын ханшийг 1000 болгочих тэгвэл ард түмэн өмнөөс чинь 100 хоногт 1000 ажил хийгээд өгөх байх даа 70 ажлын тайлан дотор чинь арай би айлын бие засах газрыг баруун хойно оо байрлуул гэсэн тэд харин байрлуулсан бна лээ гэх утгын ажлууд орох юм биш биз дээ
2014-05-17
man iihan:
altanhuyag saidiig ajliig ny hiilgeech dee.man d mongol sohor chlbaival ashigtai uum biz dee.boly l doo.an iig ajliigny hiilgel dee.
2014-05-17
зочин:
ан, ман 2 нь 100 хоног хэмлэлдээд 100 хоног дуусна дөө
2014-05-16
zochin:
eronxii saiddaa bayr xvrgeyee ix l ajil xiij xamag tailangaa tabij bn bolieoo mongolchuudaa uls torjixoo urid ni tor barisan xvmvvs yu xiisiin be vmar baisnaa bodooch tamini ee xudlaa l xvn muulxaas tsaashgvi bxiin oor xen negen garlaa geex saijirlaa yu daxiad dund ni baaxan xvmvvs jvjig toglono biz 4 jil ajilluulchaad vr dvngii ni vriachee
2014-05-16
zochin:
2 zjil ajilaad 20 jil uls eh ornoo tonoj ballasan humuusiiin *yg tseverlej amjih uu? mah mongolyg ballasanyg hoch uie min l oilgoho l uldej dee. gevch suuriig ni sain taiaad ugvul ter.
2014-05-16
монгол:
юу л болоод байна даа хөөрхий. энэ улсад эзэн гэж байна уу таминь... ман ан 2 одоо нэг их бие биенээ шүүмжилж жүжиглээд ч яах юм билээ дээ. таарсан таар шуудайнууд. 2 жил үхсэнээ хийж байсан юм болоо. одоо тэгээд 100 хоног дотор энэ алтантуяа тэгээд эдийн засгийг аварлаа юу..
2014-05-16
дэмжигч:
солиороод байгаарай тэнэгүүдээ. засгийн газар энэнээс өөр яаж ажиллах юм. өөрсдөө хөдөл хөдөлмөрлө малнуудаа.
2014-05-16
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-16
kkkk:
ogtsruulyaa ideed duu*s ni umnu,
2014-05-16
......:
агуу худалч.
2014-05-16
зочин:
хэд наслахаа ч мэдэхгүй. хулгайлсан мөнгөө бүгдий нь аваад яваарай.
2014-05-16
зочин:
эргүү тэнэг мал худалч хулгайч далан худалчын хамгийн том ах алтанхуягаа ард түмэнээ басамжлаад байгаарай. 2016 он болноо хулгайчуудаа.
2014-05-16
зочин:
100 ямаанд 70 ухна гэдэг билүү. алтанхуяг гэж новш монголоо элгээр нь хэвтүүлчихээд нойр нь хүрдэг юм байхдаа. битгий хуцаад бай гэж хэлмээр . гэв гэнэт ухааждаг юм байналдаа.
2014-05-16
юун зуун хоног:
юун зуун хоног нойрноосоо сэр одоо ерэн хоног үлдээд байна эхлээч салгааа ингэж ухнатсаар байгаад сүүлдээ бас худалч болж худал хэлснээ царуулах гэж бас нэг үлгэр зохиож бантан хутганаа
2014-05-16