Д.Амарсайхан агсныг ГТГ-аас хөдөөлүүлэхээр болжээ
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан агсныг ирэх даваа гарагийн 06.30-07.00 цагийн хооронд байгууллага дээрээс нь эцсийн замд нь үдэхээр болсон байна. 2003 оноос хойш газрын тосны салбарын удирдлагын багт ажилласан Д.Амарсайхан агсныг энэ салбарын уналт, сэргэлттэй хамт явсаар ирсэн гэж үзэх хүн олон байдаг. Тэрээр салбартаа үүссэн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан ч, Монголын газрын тосны хөгжилд оруулсан хувь нэмэр нь илүү жин дарна. Түүнийг 2000 он гэхэд хайгуулын үе шатаас өөрөөр ахиц гараагүй байсан газрын тосны салбарыг нэг шатаар ахиулж, Монгол Улсыг олборлогч орон болоход хамгийн том нөлөө үзүүлсэн хүн гэж үздэг.
Хэдийгээр газрын тосны олборлолтоос манай улс алдагдал хvлээж байгаа гэдэг мэдээлэл нийгэмд давуу байдаг боловч газрын тосны олборлогч орон болсноо олон улсад зарлана гэдэг бол манайх шиг орны хувьд асар том ахиц гэдгийг олон улсын судлаачид хэлж байсан билээ. Шатахууны импортоор 100 хувь ОХУ-ын хараат байсан Монгол Улс нэг хэсэг шатахууны хомсдолд орж, эдийн засгаараа боомилуулж байсан үе саяхан. Харин энэ үед Д.Амарсайхан агсан газрын тосны салбарын удирдлагын багт орж ирснээр монголчууд импортын шатахуунаар хэсэгтээ цангахаа больсон юм. Хамгийн гол нь үе үехэн шатахууны импортоо багасгаж, эдийн засгийг базчихаад байдаг “орос ах нар”-ын түлхүүрийг тааруулдаг ганц “мэргэжилтэн” нь байсан гэж үнэлдэг байсан аж.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ