А.Гансүх: Хотын нэг захаас нөгөө захруу 20 минут л явна

img

Өнөөдөр манайдаа л анхны гэж болох “Railbus" төмөр замын автобус Улаанбаатар төмөрзамын өртөөнөөс Толгойтын чиглэлд хөдөлгөөн хийж, олны анхаарлыг татлаа. Ирэх сарын 6-наас эхлэн энэ автобус нийслэл хотын иргэдэд үйлчилж эхлэх бөгөөд Амгалан-Толгойтын чиглэлд зорчигдыг тээвэрлэх юм. Хотын түгжрэл, автозамын ачааллыг бууруулах, иргэдийн цагийг хэмнэсэн энэхүү автобусаар цагт 160 км-ийн хурдтай давхиж хотын нэг захаас нөгөө захад хүрэхэд ердөө л 20 минут зорчино гэж байна. Одоогоор зорчигчдыг бууж суух дөрвөн зогсоолыг тусгайлан бэлтгэж байгаа аж. Энэхүү “Railbus" төмөр замын автобустай холбоотойгоор Зам тээврийн сайд А.Гансүхээс цөөн асуултад хариулт авлаа.

й

-18,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач? -Эхний ээлжинд бид 250 сая доллараар Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэл хийж байгаа. Тодруулбал, ОХУ-ын тал 125 сая доллар, Монголын тал 125. Энэ техникийн шинэчлэлийн хүрээнд өнөөдөр бид “railbus”-ыг оруулж ирж байна. Мөн “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон Нийслэл хотын дэвшил хөгжлийн өнгө төрхийг харуулсан “railbus” -ын үйлчилгээг нээхийн тулд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг өөрөөсөө гарган, 3.7 км төмөр замын шинэ шугам барьж ашиглалтад оруулах гэж байгаа.  Ирэх онд энэхүү шугам нь Улаанбаатар-Амгалан хооронд үргэлжлүүлэн баригдаж, Амгалан-Толгойт гэсэн “railbus’’-ын бүрэн шугам ашиглалтад орох юм. Ингэснээр Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний ачааллыг бууруулах зорилтын хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулах юм.

й

-“Railbus”-ын талаар танилцуулаач?

-Энэ маань өөрөө хэд хэдэн онцлогтой юм. Юуны өмнө, Улаанбаатар төмөр зам техникийн шинэчлэлт хийхдээ зөвхөн өөрийнхөө үйл ажиллагаанд зориулах төдийгүй Улаанбаатар хотын иргэдийн нийтийн тээврийн  үйлчилгээнд зориулж байгаа нь гол онцлог. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байна. Ингэснээрээ бид хотын нэг захаас нөгөө захруу 20 минутын дотор л явчихна. Түгжрэл саадгүй, хурдан шуурхай зорчих боломжийг бүрдүүлснээр Улаанбаатар төмөр зам нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг.

й

-2015 он гэхэд та бүхэн ямар үр дүн харж байгаа вэ?

-Бид Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ 20-34 сая болж нэмэгдэх үр дүнг харж байгаа. Энэ шинэчлэлийн жижигхэн хэсэг нь өнөөдрийн нийтийн тээврийн автобус болж байгаа юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
манайхан энэ тамын тогооны үлгэрээсээ хэзээ гарч хөгжих юм болоо. бүх юм хэзээ ч төгс эхлэдэггүй шүү дээ. нэгнийгээ юм санаачилж хийж байхад жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгч баймаар юм. бидэн шиг ядуу ч юм шиг баян ч юм шиг амьдардаг улс бага байдаг байх. нийтийн тээвэртээ бараг суудаггүй. өөрсдөө бөглөрлөө үүсгэн байж машинаа унадаг. тэрэндээ нээрэвтэж насаа богинсгож явдаг. энэ сэтгэлгээнээсээ л бид өөрсдөө эхлээд салах хэрэгтэй дээ.
2014-05-18
zochin.:
oo yuamar saihan yum be. harin ene saihan unaanii suudal saloniig tsever tsemtsger edleesei. hodoonii humuus huviin ariun tsever busdiig hundleh tal deer biee hicheej suraltsah heregtei.zaluus ulger ji*e baij jajilsan bohio tsaasand booj hogiin savand hiih geh met jijig geltgui zuild setgeleesee handaj bie biedee *rdlaga tavij baigaachee gej urialmaar bainaa.
2014-05-18
zochin :
ayulgui baidkig ni sain hangaarai zam ruu ni yu ch umnuur ni garahgui mabauhan heneggui ulsuud urd hoid talaar ni garna gej zutgeh vii
2014-05-17
bolat:
garam bga tsagt bogloo heveeree....mongolchyyd zalhyy alhaj ochij suuhuu....
2014-05-17
manamd:
ta nar iim wm setgej baisan wm uu. wm xiix tusam * ni goojix geed. bymbatsogtoo
2014-05-17
bibi:
gol ni zamiin tugjee buuruulj baival demjine ee . bodvol bid need iluu xumuus tootsoog ni xiisen bailgui.
2014-05-17
бат-үүлд:
хэн ийм юм санаачилж хэдэн тэрбумаар хийсийм тайлангаа тавь. хэзээ ашигаа олохийн. олж чадахгүй бол хэн хариуцлага хүлээхийн тодорхой зарла .ямар хариуцлага хүлээхийн .улсын мөнгөөр ийм юм хийгээд ашиг олохгүй бол хамаагүй юу. хувийнх нь мөнгө байсан бол хэн ч хэзээ ч ийм дампуу бизнес хийхгүй дээ. хайран ч мөнгө хөрөнгө.жилийн ихэнхэд цас мөстэй хүйтэн байдаг хотод хэн наадхийг чинь хүлээгээд осгочих гээд зогсож байхав дээ.маш төвөгтэй хүндрэлтэй л унаа шүү дээ. дараа нь энэ унаандаа суулгах гэж ашиг олчих санаатай өч төчнөөн мөнгө төгрөгөөр суртачилгаа хийнэ. ард иргэдээ өчнөөн төчнөөнөөр нь энэн рүүгээ хашиж шахах гэж бөөн мөнгө хөрөнгө үрийшд. хайран ч мөнгө хөрөнгө. бидний төлдөг мөнгөөр та нар дуртай юмаа хийх юм аа.
2014-05-17
demjigch:
ta nar ehleed suugaad yz daraa ni huts
2014-05-17
teever:
harin tiimee end hen suub yum be.suuval buulgahgui unaa yum bishuu.unen dup yum hiih yumaa.hogiin uut shigee yum ih hiih yumaa.suluulee nugel nedeeree.
2014-05-17
zochin:
niitiin zorchigch teever yum bol zamdaa zogsdog yum bgaa biz dee. tegexgui bol xen amgang ruu metrond suux geed yavj bdiin? tolgoit xurtel shuu, tenegtej pr-dax yum
2014-05-17
irgen:
haana uildeverlesen ed ve
2014-05-17
irgen:
ene jencogiin taviul zailval taarna. heden zuun saya dollariig zugeer l shoroond bulchaad baigaa. tuuniig irgediin tulsun tatvaraar baragduulna geheer l
2014-05-16
үнэн:
юуун бууруулах? та нар харж байгаарай. манайх шиг газар дээгүүрээ автозамтай ижил түвшинд огтолцсон замаар ил явдаг railbus замын хөдөлгөөний ачааллыг улам дордуулна. өгөр цагаан толгойт дандаа юмыг дутуу бодноо. ямар 1 юм хийж мөнгө цавчих гээд л чичрээд.
2014-05-16