Chanel-ийн өмнө гишгэсэн охин

img

“Үдэшлэгт бэлэн үү охид оо” гэсэн энэ үг өсвөр насны охидын шүтээн болсон “Origami Owl” брэндийн уриа үг юм. Зөвхөн үдэшлэгт л хөөрхөн байх ёстой биш үргэлжид үзэсгэлэнтэй байхыг сануулдаг тус брэндийн үүсгэн байгуулагч Белла Уймс, “Өглөө, өдөр, орой гэлтгүй үдэшлэгт дээр байгаа мэт үзэсгэлэнтэй байхыг хүсвэл “Origami Owl” брэндийг худалдан ав” хэмээн хэлж, 2011 оны зургаадугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Аризона мужид шинэ дэлгүүрийнхээ нээлтийг хийж байжээ.

а

“Origami Owl” брэнд алдаршсан хоёр шалтгаан бий. Нэгт энэ брэндийн эзэн дөнгөж 14 настай. Хоёрт энэ брэнд хэзээ ч давтагдашгүй гэж “ELLE” сэтгүүлийн охидын булан хариуцсан редактор Анна Шон дэлгүүрийн нээлтийн үеэр хэлжээ.

ө

Белла Уймс гэгч хэн бэ?

ө

Тус брэндийн дэлгүүр нээгдсэн даруйдаа 100 мянган хувь гоёл чимэглэл борлуулж, рекорд эвджээ. Охидууд “Origami Owl” брэндийн эзэн, загвар зохион бүтээгчийг 30 хэдийнээ давсан, АНУ эсвэл гадаадад мэргэжил эзэмшсэн нэгэн гэж бодож байсан юм. Харин “Origami Owl” брэндээр овоглосон 14 настай Белла Уймс гэгч охин энэ бүх шинэ санааны ард байсанд гайхах хүмүүс цөөнгүй хүмүүс байсныг нуугаад яахав. Белла охин Аризона мужид эцэг эхийнхээ хамт амьдардаг. Түүний эцэг нь гал сөнөөгч бол ээж нь нарийн боовчин. Охин 15 насныхаа төрсөн өдрөөр ааваасаа хуучин ч хамаагүй машин авч өгөхийг хүсч, ээжээсээ жолооны курст суух мөнгө гуйсан ч санаснаар нь болоогүй аж. АНУ-ын Нью Йорк хотоос өвөө Жорж охиндоо хуучин машин болон жолоонд суух 1000 доллар явуулж, “Би чамд итгэж байна. Энэ мөнгөөр амьдралаа өөрчлөхөд багадах ч гэлээ шинэ санаа гаргахад дутахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж бичсэн байжээ. Белла шинэ брэндийнхээ тухай “Форбес” сэтгүүлд ярихдаа, “Хүн бүхэн хүссэн зүйлээ хийе гэвэл бүтэхгүй зүйл байхгүй гэдэгт би итгэдэг. Өвөөгөөс ирсэн мөнгийг аваад л өрөөндөө ороод шууд л уйлсан. Би өөрөөсөө Белла яагаад уйлаад байгаа юм бэ гэж хэлэхэд "Зүгээр л" гэж хариулсан. Уйлж буй дүр төрхөө толинд харахдаа, өнөөгийн “Origami Owl” брэндийн гайхалтай санаанууд орж ирсэн дээ. Би тэр даруйдаа нулимсаа арчиж, цаасан дээр шинэ санаагаа зурж, өсвөрийн шинэ брэндийг бий болгосон” гэжээ.

а

“Origami Owl” брэндийн тухайд?

а

“Origami Owl” брэнд нь 100 хувь гоёл чимэглэл, аксессуараас бүрдсэн юм. Тус брэндийн онцлог нь нэгэн хэвийн бус гэдгээрээ онцлогтой. Шилэн хавтгай бөмбөлөгт далайн ёроол эсвэл тэнгэрийн одод, нэг бол хайртай хамтлаг дуучид, цэцэгс гээд л бүгдийг багтаах боломжтойгоороо бусад аксессуарын брэндээс давуу юм.

а

Белла худалдан авагч бүртээ “N3” гэх үгийг байнга хэлдэг

а

“N3” гэх үг нь “Шинэ 3” хэмээх утгатай аж. Тэрээр “N3” гэх үгнийхээ тухайгаа "Teen Vogue” сэтгүүлд ярихдаа, “Та нэгдүгээрт миний санааг нь гаргасан брэндийг авч, надад шинэ алхам хийлээ. Хоёрдугаарт, “Та энэ брэндийг худалдан авснаараа өөртөө шинэ алхам хийлээ. Гуравдугаарт, “Та энэ брэндийг худалдан авснаараа Америкт хөрөнгө оруулж, шинэ алхам хийлээ” гэх үгний товчлол гэжээ.

а

Белла олсон ашгаараа АНУ-д 55, Европт 278-т жагсчээ

а

Белла Жастин Бэйбир, Селена Гомез, Майли Сайрус, Андрина, Кейша гэх уран бүтээлчтэй энэ тэнцүү рейтингтэй явж байна. Тэрээр 17 настай. Ганцхан брэндийнхээ ачаар дэлхийн баячуудын эгнээнд нэгджээ. Белла нэг улиралд “Origami Owl” брэндээс 75 сая америк доллар олж байна. 2014 оны нэгдүгээр сард явуулсан судалгаагаар Белла Уймс олсон ашгаараа АНУ-д 55, Европт 278-т багтжээ. Түүний ард загварын хаад болох “Chanel”, “LV”, “Gucci” гэх алдартнууд жагссан аж.

Дэлхийн хамгийн залуухан тэрбумтаны дор хэдэн хүн ажилладаг вэ?

а

“Origami Owl” брэнд АНУ-д л гэхэд долоон салбартай. Дэлхийд 15 салбартай. Ойролцоогоор 500 гаруй ажилчин Беллад хүчин зүтгэдэг байна.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe :
hudlaa hudlaa marketingiin l arga shuu de
2014-05-24
19001973:
эрхэм жолооч та авто тээврийн улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
2014-05-19
zoro:
mongol zaluuchuud im l bkh heretei hudlaa brend yarisan baarand suusan bkhui bj baakhan mungu yariaad bie bie muulaj doshoo hij.yamarc amdralin tuuluu mongolinkhoo tuluu gesen setgel bkhui mongolin zaluuchuud .baakhan show pari arkhidalt.gadaadin humuusin ene saikhan zuilin suraldaa dandaa muu zuilin surakh yumaa.
2014-05-17
minii ohid :
gylalzaj gyltganasan yum yahav saihan l yum gehdee iim yumand tsag buu ur eee er ni bol anu chini muhuj bgaa uls tednii soyliig goe saihniig harah hereggui bolsoon
2014-05-17