“Монгол цэргийн музей” хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй боллоо
Монгол цэргийн музейд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей" өдөрлөг болж байна. Энэхүү өдөрлөгт БХЯ, ХАХНХЯ болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөл, Гавьяат тамирчин, параолимпийн аварга Д.Баатаржав нарын зочид оролцож байгаа юм.
Өдөрлөгийн хүрээнд Монгол цэргийн музей нь брайль, дохионы тайлбарыг музейн үйлчилгээнд нэвтрүүлж буй үйлчилгээгээ сонирхуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэнэ.
g
Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд ЦДБЭЧ-ын тоглолт, "Тэмүүжин өрлөг" сургуулийн сонсогчдын жагсаалын тоглолтыгсонирхуулахын зэрэгцээ эмч нарын үзлэг, сэтгэл зүйчийн яриа, "Халуун цай" хөтөлбөрөөр үйлчилгээ үзүүлэх юм байна.
g
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ