Жастин руу халдахыг завдав

img

Жастин Бэйбир Нью Йоркт байрлах “SET Nightclub”-аас гарч явахад нь 40 орчим насны эрэгтэй дайрч, халдахыг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Жастин шөнийн клубээс гараад машиндаа суух гэтэл нэг эр “Би чамайг ална хэмээн” орилж  дайрчээ. Энэ үед дуучин залуу биеэ хамгаалахын тулд буцаж “SET Nightclub”-руу орж, 911-руу залгаж тусламж хүссэн аж.

Хамгаалалтын ажилчид гэмт этгээдийг барьж, цагдаагийханд хүлээлгэн өгсөний дараа Жастин клубээс гарчээ. Тэрбээр хэсэг хугацааны дараа “Twitter”-тээ  “Ээ бурхан минь. Тэр залуу галзуурсан байхаа” гэж жиргэжээ.

Дуудлагын дагуу ирсэн Нью Йорк хотын цагдаа нараас гэмт этгээдийн тухай тодруулахад “Техас мужид амьдардаг 45 настай Муноз гэгчийн 13 настай охин нь Жастинд хайртайгаа батлахын тулд даландаа шивээс хийлгэсэнээс болж уураа барьж дийлэлгүй дуучин руу дайрсанаа мэдүүлгийн үеэр хэлсэн”  гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
ийм аймхай бацаан байсиймуу, буцаж зугатааж нтр.хаха
2014-05-17
duded:
hahah tegj l taaraa
2014-05-17