Жонни Депп гаж донтны дүр бүтээж байна

img

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп кино урлагт хүчин зүтгээд 30 жилийн ойгоо тохиолдуулан шинэ уран бүтээлд тоглож эхэлжээ.

Жүжигчин залуугийн шинээр тоглож буй дүр нь Бостон хотод амьдардаг байсан 62 настай Санто гэх гаж донтны дүр аж. Тэрбээр 12 настай төрсөн охиноо 16 жилийн турш хүчирхийлж, гурван хүүхэдтэй болгосон жинхэнэ гаж донтон эрийн бодит амьдралаас сэдэвлэсэн “Black Mass” киноны гол дүрд тоглож буй.

Жонни Депп кинондоо зориулж есөн кг нэмж, үсээ цагаан саарал өнгөөр будуулжээ.

Жонни 1984 онд “A Nightmare on Elm Street” кинонд дүр бүтээсэнээрээ урлагийн замналаа эхлүүлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ