Сахалтай Женнифер Лоуренс
“Өлсгөлөн тоглоом” киноны од 23 настай жүжигчин Женнефир Лауронс өчигдөр “The Tonight Show Starring Jimmy Fallon” шоу нэвтрүүлэгт оролцох үеэрээ хиймэл сахал зүүсэн байжээ.
Тэрээр сахал зүүсэн шалтгаанаа “Eurovision” наадмын ялагч Кончита Вурстийг гайхалтай сайхан харагддаг учир дуурайхыг хүссэн. Саяхан Кончитаг ярилцлага өгч байхыг харсан. Миний бүх анхаарал, сэтгэл санаа түүний сахал дээр төвлөрч байсан. Тэгээд л үзэгчдийг байлдан дагуулахын тулд өнөөдөр хиймэл сахал нааж ирлээ. Тэгж байгаад хоёр шанаагаараа сахал ургуулах болно” гэжээ.
Сонирхуулахад жүжигчин бүсгүй нэвтрүүлэгт оролцох үеэрээ Викториа Бэкхамын урласан 1855 еврогийн үнэтэй даашинз өмссөн байна. Женнифер Лоуренс хамгийн сүүлд “X-Men” кинонын гол дүрд тоглосон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ