Хуримын бөгж 1.6-1.8 сая төгрөгийн үнэтэй

img

 

Хуримын үзэсгэлэн худалдаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд нээгдлээ. Хуримын даашинз, костюм, хос бөгж, бялуу, зургийн цомог, ресторан, хүлээн авалтын чимэглэл, гоо сайхны үйлчилгээ гээд хуримын ёслолд хэрэгтэй бүхэн нэгэн дор цуглажээ. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанаас хуримын ёслолд шаардлагатай бүх мэдээллийг авах боломжтой аж. Тухайлбал, алмаазан шигтгээтэй бөгж дундажаар 1.6-1.8 сая төгрөгийн үнэтэй аж. Алмаазны орцноос хамаараад 3 сая, 10 сая хүртэлх үнэтэй бөгж ч энд байна. Хуримын даашинзыг дундажаар 1 сая төгрөгөөр худалдан авч болох аж. Харин хямдарсан даашинзны үнэ 600 мянган төгрөг. Сүйт залуугийн костюм бол материалаасаа хамаараад дундажаар 900 000 төгрөгт гарах аж.

:

Зургийн цомгийн тухайд 1 сая төгрөг. Энд зураг авах, хувцас хэрэгсэл, унааны зардал бүгд багтаж байгаа гэнэ лээ. Харин дундажаар 150 хүн урих рестораныг чимэглэхэд 1 сая орчим төгрөг болох аж.  Гэхдээ хэрхэн яаж чимэглэхээс үнэ хөлс хамаардаг гэнэ лээ. Бас үнийн хувьд тохиролцоотой, уян хатан гэнэ лээ шүү.

:

Рестораны меню нэг хүний 68000-98000. Гэхдээ энэ нэлээд өндөр зэрэглэлийн рестораны ханш. Дундаж үнэ нь нэг хүний 50 000 төгрөгөөс эхэлдэг гэж дуулгасан. Бялууны тухайд долоон давхар бол 1.2 сая төгрөг. Харин таван давхар бялуу 600 000 төгрөгөөр гардаг гэнэ. Харин энэ мөнгөөр тодруулбал 600 000 төгрөгөөр хүргэн бэрийн тал гэж хуваагдсан арай шинэлэг  загвартай бялуу хийлгэж болох л юм билээ.

:

Дээр нь сүйт бүсгүйн гоо сайхны багц үйлчилгээ, хэрэглэх бүтээгдэхүүнээсээ хамаараад 99 000-269900 төгрөгийн ханштай байна. Хуримын үзэсгэлэн худалдаа өнөөдөр, маргааш хоёр өдөр олны хүртээл болох аж.

:

В.Бат

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ахмад:
зззззззззззззззззззззззззз зи за за за за бяртай
2014-08-29
zochin:
zag l hujaa stild orjee buh yums n
2014-05-19
irgen:
deedes-n hyyhdyyd l iim yneer avch hurimlah bx daa aimaar yumaa.jiriin irgediin hyyhdyyd yaj hurimlaj chadah ve dee. buurunhii gertee buuzaa tsuvdaigaar hiij hurimlana ene bol mongoliin emgenel udur shunu 2 shug yalgaatai amidrald irged zutarch bna
2014-05-18
oooo:
orost tsusaa hiine ee
2014-05-17
tamir46@yahoo.com:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүст оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. оху-д сургана. холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-05-17