Улсын их дэлгүүрт гал гарчээ
Улсын их дэлгүүр буюу Номин их дэлгүүрийн дөрвөн давхарт өнөөдөр оройн 18:00-19:00 цагийн орчимд гал гарчээ. Газар дээр нь нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчид ажиллаж, галыг бүрэн унтраасан. УИД-ийн дөрвөн давхарт хүүхдийн тоглоом болон гэр ахуйн барааны тасаг байдаг гэнэ.
a
Биднийг 19:30 цагийн үед Улсын их дэлгүүрийн гадна очиход дотор байсан үйлчлүүлэгчид болон ажилчдыг гадагш гаргаж, дотогш хүмүүс нэвтрүүлэхгүйгээр дэлгүүрийн эргэн тойронд цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарсан байсан.
SD
Дөрвөн давхарт гарсан галын утаа дээд давхаруудад уугиснаар тав, зургаан давхарын цонхнуудыг нээсэн гэж гадна байсан УИД-ийн ажилтан хэлсэн. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид ирж үзлэг хийсэн боловч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. “Гал гарсан шалтгааныг цахилгааны саатлаас үүдэлтэй гэж таамаглаж байна. Эцсийн хариу, гал үүссэн шалтгаан нь шинжээчийн хариугаар тодорхой болно” гэж албаны эх сурвалж хэлсэн.
S
Гал сөнөөгчид 20.00 цагийн орчимд галыг унтрааж, аюулгүй болголоо гэсээр гарч ирсэн. Харин Номин их дэлгүүрийн зүгээс “манай дэлгүүрт гал гараагүй. Гурваас таван давхарын хана дагасан цахилгааны монтажны утас шалбарснаас утаа гарсан учир аюулгүй байдлыг хангах үүднээс үйлчлүүлэгчдээ гаргаж, бүх тогийг салгасан” гэсэн тайлбар өгсөн юм.
S
П.Наран Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ