Жастин Селенад хуримын санал тавив

img

Жастин Бэйбир Селенагаас уучлалт гуйж, дахин харилцаагаа сэргээхийг хүссэн тухай “hollywoodlife.com” мэдээллээ. Дуучин залуу өчигдөр “Ellen show”-д оролцох үеэрээ Селена Гомезид хандаж “Би муу залуу гэдгээ мэдэж байна. Миний бүх алдааг уучил. Чамтай нийлэхийн тулд шинээр эхлүүлсэн бүх харилцаагаа цэглэж чадна. Би бусад од шиг хэдэн мянган кратын алмаазан шигтгээтэй бөгж бэлэглэж чадахгүйг минь ойлгоорой. Чамд өгөх сүүлийн бэлэг. Надтай гэрлээч” хэмээн хэлж “Love me” гэх дуу дуулсаныхаа дараа хуримын санал тавьжээ.

1

Энэ бүх үйл явдлын дараа Жастины ээж хүүгийнхээ болчимгүй үйлдлийн төлөө Селенагаас уучлалт гуйж, фенүүдэд нь “Хүү минь сэтгэлийн хямралд орсон байгаа. Охидуудаа битгий сэтгэлээр унаарай” гэж хэлсэн аж. Харин Селена Гомез “Жастин чи миний баяр баясгалан байсан. Харамсалтай нь татгалзаж байна” гэж жиргэсэн байна. Тус сайтын мэдээлсэнээр гэрлэх санал тавих үед Жастинд 50 ширхэг алзаамаар чимэглэсэн, ойролцоогоор 150 мянган ам.долларын үнэд хүрэхээр сүйн бөгж байсан гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ulzii:
ene tenegtei suubal zobo bh daa
2014-05-19