Хүүхэд хөгшдийн хүсэл биелсэн “Унадаг дугуйн парад”
Монголын Залуучуудын холбооноос “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд өнөөдөр дугуйн парад зохион байгууллаа. Парад 12 цагт Чингисийн талбайгаас эхлэж Баруун дөрвөн зам хүрээд эргэн төв талбайд ирцгээлээ. Парадын үеэр төв замын хөдөлгөөнийг түр хааснаар дугуйчид гэрлэн дохион дээр зогсолгүйгээр аялах боломжоор хангагдсан юм.
s
Энэ удаагийн парадад “Атилла”, “Сannondale Mongolia”, “Залуу дугуйчин” клуб, Нийслэлийн Захирагчийн алба, “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн багийнхан хамтран зохион байгуулагчаар ажиллав. Энэхүү унадаг дугуйн парадад найман настай балчираас наян настай буурай оролцсон гэж болно. Тиймдээ ч тэр бүр олон нийтийн дунд хотын замаар унадаг дугуй жийгээд байдаггүй хүүхэд, хөгшдийн хүсэл биелсэн мөч байсан юм. 4-5 настай хүүхдүүд хүртэл аав ээжтэйгээ хамт уралдая хэмээн гуйж байгаа харагдсан. Мөн гадаадын иргэд ч идвэхитэй оролцож байсан юм.
a
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлагчдын зүгээс нийслэл хотоо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн хот болгохын төлөө олон ажил хийж буйн нэг нь өнөөдрийн парад байлаа. Уг төслийн хүрээнд 143.7 км унадаг дугуйн зам, 99 зогсоол хийх юм. Төсөл хэрэгжсэнээр нийслэл хотын тулгамдсан асуудал болох автозамын түгжрэл, агаарын бохирдолд тодорхой хэмжээний эерэг үр дүн авчирна хэмээн төсөл санаачлагчид үзэж байна.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ