Обама Майли Сайрусыг муу охин гэв
АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр Нью Йорк хотноо Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хуралдаанд оролцжээ. Тус хуралдаанд АНУ-ын Бүгд Найрамдах намын эрхэм гишүүд болон НҮБ-ын “Уур амьсалын өөрчлөлт” сангийн удирдлагууд оролцож байр сууриа солилцсон тухай “hollywoodlife.com” мэдээллээ.
1
Хуралдаанд хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ дуучин Майли Сайрусыг муу охин хэмээн шүүмжилсэн байна. Тэрбээр “Дэлхийн уур амьсгал хяналтаас гарч байгааг үгүйсгэхгүй. АНУ гэлтгүй дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэрэгтэй. Мэдээж хэрэг миний энэ саналтай нэгдэх улс цөөнгүй байгаа ч дэмжихгүй улс гүрэн олон. Дуучин Майкл Жексон дэлхийн сүйрэлийн тухай дуулсан дуу байдаг. Түүн шиг Холливуудын уран бүтээлчид хүртэл үзэгч болон сонсогчдын чихэнд хүргэхээр, ухаарал хайрлах хэмжээний уран бүтээл хийхийг санал болгож байна. Энэ бол та бүхний үүрэг. Харин Майли Сайрус шиг улсын нэр хүнд унагаахыг зөвшөөрөхгүй. Тэр бол өсвөр үеийн охидод буруу үлгэр дуурайлал үзүүлж байна” хэмээжээ.
Сэтгүүлчид “та хоёр охиноо Майлигийн дуунаас сонсохыг зөвшөөрдөг үү” гэж асуухад Ерөнхийлөгч “Огт үгүй. Тэр бол муу охин” гэж хариулсан байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ