30 орчим насны эрэгтэй амиа хорлохыг завджээ
Өнөөдөр 12.10 цагийн орчимд Онцгой байдлын Аврах шуурхай албаны хоёр машин яаралтай дуудлага авсан бололтой урд зүгт дуут дохиогоо хангинуулан давхисан юм. Тэр дагуу Шуурхай албаны 105 дугаараас тодруулахад “Кристалл таунаас дуудлага ирсэн” гэлээ.
с
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Кристалл таун” хотхоны 802 дугаар байрны гадаа цагдаа нар хамгаалалтад зогсож явган болон автомашинтай иргэдийг нааш цааш зорчуулахгүй хэсэг зуур хөдөлгөөн хаасан гэнэ. Энэ үеэр Онцгой байдлын аврагчид 13 давхараас амиа хорлоно хэмээн сүрдүүлсэн эрэгтэйг буулгаж аварсан байна.
мха
Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрээс тодруулахад “30 орчим насны эрэгтэй хүн байсан. Онцгой байдлын албаныхан түүнийг аварчихсан” гэлээ. Харин Шуурхай албаны 105 дугаараас тодруулахад “Амиа хорлоно гэсэн иргэнийг аварч 103-т шилжүүлсэн” гэлээ. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
ах
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ