Уурхай дахь аврах ажиллагааг зогсоов
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Туркийн нийслэл Анкарагаас 250 км-ийн зайд байрладаг Сома дахь уурхайд дэлбэрэлт болсон бөгөөд амиа алдсан уурхайчдын тоо 301-д хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Туркийн Эрчим хүчний сайд Танер Йилдыз уурхайн аврах ажиллагааг бүрэн зогсоосон тухай мэдэгдсэн гэж тус улсын “Turkey TV” мэдээлэв. Аврагчид уурхайн бүхий л хонгилыг нягтлан шалгаж, цогцос болон амьд үлдэгсдийг бүгдийг гарган авсан учир, дахин хайх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн байна.
1
Эрчим хүчний сайд хэвлэлийнхэнд “Цаашдаа уурхайд яагаад дэлбэрэлт болсон шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтад гол анхаарлаа чиглүүлэх болно. Амиа алдсан уурхайчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж байна” гэж мэдэгджээ. Амиа алдсан уурхайчдын гэр бүл Анкара болон Истанбул хотод Засгийн газраа огцрохыг, уурхайчдын ажиллах нөхцлийг сайжруулахыг шаардан жагссан байна. Уурхайд цахилгааны холболтыг буруу хийснээс дэлбэрэлт болсон гэнэ. Осол гарах үед 787 хүн ажиллаж байснаас 363 уурхайчны амийг аварчээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ