Жорж Клунигийн хуримын тов гарав

img

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни сүйт бүсгүй Амаль Аламуддинтайгаа ирэх есдүгээр сард хуримаа хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 52 настай Клуни 36 настай Амаль Аламуддин гэгч өмгөөлөгч бүсгүйтэй өнгөрсөн 25-ны өдөр Лондон хотноо сүй тавьсан байна. Тэд өнгөрсөн оны сүүлчээр “Таталцал” киноны зураг авалтын үеэр танилцаж хоёр сарын өмнөөс үерхэж эхэлсэн аж.

1

Ойрын эх сурвалжийн мэдээлсэнээр тэд ирэх есдүгээр сарын 12-ны өдөр Египет эсвэл Ром хоёрын аль нэгэнд нь хуримаа хийхээр болсон гэв. Жүжигчин маань Амаль Аламуддиныг гайхалтай сайн хань, ээж байж чадна гэж итгэсэн учир ийнхүү хуримаа хийхээр болсон гэжээ.

Тэрбээр Опрагийн шоунд оролцох үеэрээ “Нэг мэдэхэд 50 нас хүрчихэж. Өнгөрсөн амьдралаа эргэж харахад хүүхэд ч байхгүй эхнэр ч үгүй ямар өрөвдөлтэй амьдрал вэ. Хүүхэдтэй болмоор байна. Амалийг сайн ээж байж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ