Лаосын батлан хамгаалахын сайд онгоцны ослоор амиа алджээ
Лаосын цэргийн нисэх онгоц өчигдөр улсынхаа зүүн хойд нутагт осолдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Ослын улмаас амиа алдсан 14 хүнийг нийслэлд аваачиж гэр бүлд нь хүлээлгэн өгсөн байна. Мөрдөгчид нисэх онгоцны ослын шалтгааныг шалгаж байгаа аж. Амиа алдсан хүмүүсийн дотор Лаосын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Батлан хамгаалахын сайд Дойангчай Пхичита болон түүний гэргий Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Тхонгбанх Сенгархойм, Лаосын Ардын хувьсгалт намын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга Чеуанг Соумвоунхан, Вьентьян хотын засаг дарга Суган Махалатх болон засгийн газрын нэлээд хэдэн өндөр албан тушаалтан байсан аж.
1
Тус улсын Засгийн газраас мэдээлсэнээр, энэхүү онгоцны осол санаатайгаар үйлдсэн хэрэг байж магадгүй гэжээ. Яагаад гэвэл Дойангчай Пхичитад өнгөрсөн сараас эхлэн байнга заналхийлсэн захиа ирдэг байсан гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ