Бекхэм: Би физик химийн ганц ч томьёо цээжээрээ мэдэхгүй
Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Лондон хотын “Chase Lane Primary” дунд сургуулийн биеийн тамир болон спортод амжилт гаргасан хүүхдүүдтэй уулзаж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлжээ. Бекхэм энэ жил хөлбөмбөгтэй амьдралаа холбоод 30 жилийн ой тохиож буй. Энэхүү түүхэн ойныхоо хүрээнд Лондон хотын бүх дунд, ахлах сургуулиар танилцах аялал зохион байгуулж, хүүхдүүдэд урам хайрлах гэнэ.
1
Бекхэмийг “Chase Lane Primary” сургуулийнхан “Их Британий баатар” хэмээн хүлээн авч, урлаг спортын тоглолт зохион байгуулсан аж. Тэрбээр хүүхдүүдэд хандаж “Дан ганц спортоор өөрийгөө хүмүүжүүлэхээс гадна оюун ухаанаа бүү орхигдуулаарай. Хэрвээ биеийн хүчний ганц дасгал хийгээд байвал ирээдүйд аюул учир ч болзошгүй. Яагаад гэвэл амьдралд бол бүх зүйл нь зохицсон яг л давс нь таарсан хоол шиг байхыг шаарддаг. Би өнөөдөр спортод 30 жил тасралтгүй хөдөлмөрлөөд амьдралд ямар ч хэрэггүй ажилтан гэдгээ мэдлээ. Бекхэм яг үнэндээ тоо бодож, юм зохиож чадахгүй, физик химийн ганц ч томьёо цээжээрээ мэдэхгүй. Ганцхан надаар жишээ авахад ийм байна. Ирээдүйн Их Британи улсын сайд түшмэл, олимпийн аваргуудад хандаж хэлэхэд ганцхан зүйлд төгс байхыг хичээвэл амьдрал хөл алдаж болзошгүйг бүү мартаарай” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ