
Арваннэгдүгээр сарын "Сарын шилдэг тамирчин"-д таван тамирчин нэр дэвшээд байгаа юм. Амстердам хотноо болсон жүдо бөхийн гран-при тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн ОУХМ Д.Төмөрхүлэг, мөн тус тэмцээний эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд, мэргэжлийн сумогийн Кюүшю башёд түрүүлж, дээд зиндаанд 21 дэх түрүүгээ авсан Хакухо М.Даваажаргал, улс тунхагласны ойд зориулсан 256 бөхийн барилдаанд түрүүлсэн улсын гарьд Н.Ганбаатар, шатрын өсвөрийн тамирчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ФИДЕ мастер А.Энхтуул нар тус тус нэр дэвшжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ