Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хүүхдийн төлөө үндэсний газрын 107 тоот
08.00-18.00 цагт Хүүхдийн утасны зөвлөгч, ахлах ажилтны сургалт болж байна.
6
Гадаад харилцааны яамны хурлын танхимд
09:00 цагт Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар “Хэмжил, эрчим хүчний тулгамдаж буй асуудал” семинар зохион байгуулах гэж байна. Тус семинарт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон ДЦС-4 ТӨХК-ийн удирдах ажилтнууд, ХААИС, ШУТИС-ийн доктор, профессор багш нар, ХБНГУ-ын Техник хамтын ажиллагааны байгууллагаас оролцох болно.
6
Монголын үндэсний циркт
10:00 цагт Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр зохиогддог "Замын хөдөлгөөний цагаан толгой - 2014" тэмцээн Нийслэлийн дүүргүүдээс шалгарсан багуудын дунд болно.
6
МЗХ-ны гадна талбайд
10:00-17:00 цагт "Номын баяр" өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр номын үзэсгэлэн, ховор номын дуудлага худалдаа, ном солилцох, хандивлах арга хэмжээ болно.
6
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд
11.00 цагт Тархины саажилттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан суралт болно.
6
Монгол Ньюс мэдээллийн төвд
11.00 цагт Орон нутгийн төсвийн ил тод байдалд хийсэн үнэлгээг танилцуулна. Зохион байгуулагч Нээлттэй нийгэм форум.
6
BLUE SKY TOWER -ийн TOPAZ танхимд
12:00 цагт Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн зөвлөл "Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоног"-ийн ажлын хүрээнд мэдээлэл хийнэ.
6
24-р сургууль дээр
13.00 цагт Хүүхдийн тусламжийн утасны асуудлаар Мобиком ХХК, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийн төлөө үндэсний газрын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болно. Тус арга хэмжээнд Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Ноён Дэвид Холлидэйг, ДЗМОУБ-ын Суурин төлөөлөгч, Ноён Винсент Эдуардс, ХТҮГ-ын Дарга И.Нарантуяа нар оролцоно.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ