Амиа алдсан зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзав

img

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ын Хэ “Sewol” онгоцны ослоор амиа алдсан Анхэн дунд сургуулийн сурагчдын гэр бүлийг Хөх ордондоо хүлээн авч уучлалт гуйсан тухай  “yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр “Эх орон минь амиа алдсан зорчигчдын ардаас өнөөг хүртэл уйлсаар байна. Энэ улсын эхийн хувьд миний зүрх сэтгэл уй гашууд автаж үрээ алдсан ээж хүн шиг эмзэглэж байна. Зорчигчдын гэр бүлд амлахад онгоц осолдоход түлхэц үзүүлсэн ямар ч этгээдийг үндсэн хуулийн дагуу шийтгэж, ял хүлээлгэх болно. Тэд насан туршдаа амиа алдсан Өмнөд Солонгосын ирээдүйн төлөө залбирал үйлдэх учиртай. Тиймээс уурлаж бухимдсан гэр бүл, найз нөхөд, хамаатан саднууд тайвширч эх орондоо туслах хэрэгтэй” гэжээ.

6

Энэ сарын 1-нээс эхлэн амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэн нийслэл Сөүлд “Гэрэлт дэнлүү” хэмээх эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, ерөнхийлөгчөө буруутгаж жагссан юм. Жагсагчид ерөнхийлөгчөө осол гаргасан компанийг санаатайгаар хамгаалж, хэрэг үүсгэж шалгахыг хойшлуулсаар өнөөг хүрсэн хэмээн буруутгаж албан тушаалаасаа огцрохыг шаардсан билээ. Цагдаагийн газраас мэдээлсэнээр дээрх эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 50 мянга гаруй иргэн оролцсон аж.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baagii:
nurmaisan doojoogui erunhiilugch ene yum hiij chadah uu
2014-05-19