Бүх элсэгчдээс монгол хэлний шалгалт авна

img

Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах,  хэлний дүрмийн асуудлыг цэгцлэх үүднээс Засгийн газрын 2013 оны 37 дугаар тоот тогтоол гарсан. Уг тогтоолын гол зорилго нь монгол хэлний чадвар, хэлний нэгдсэн дүрэм, нэгдсэн толь бичиг гаргах, бүхий л шатны боловсролын Монгол бичиг, эх хэлний боловсролын асуудлыг чанаржуулах сайжруулахад оршиж байгаа юм. Засгийн газрын энэхүү тогтоолыг үндэслэн өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургууль, коллежид элсэгчдээс 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн Монгол хэлний шалгалт авч байхаар БШУ-ны сайдын тушаал гарлаа.

:

Энэхүү шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө буюу зургадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авах юм байна. Уг шалгалтыг өнөө жил  анх удаагаа авч байгаа учраас босго оноо тогтоохгүй,  ЕБС-ийн 11 анги төгсөж буй сурагчдын эх хэл бичгийн мэдлэгийн түвшинг тогтоохыг зорилготой аж.  Өөрөөр хэлбэл, шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй ч тус  шалгалтыг өгснөөр  ЭЕШ-нд орох эрхтэй болох юм. Харин дараа жилээс босго оноо тогтоох гэнэ.

.

БШУЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ