Номын сангийн үнэмлэх үнэгүй нээж өгнө

img

Монголын Залуучуудын холбооны байрны гадна талбайд өнөөдр "Номын баяр" өдөрлөг 10:00-17:00 цагт болно. Энэхүү өдөрлөгийн үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс шинэ, хуучин номын үзэсгэлэн худалдаа гаргана.

Мөн ном цуглуулах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх үнэгүй нээж өгөх, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах нь.

5

Өдөрлөгт Монголын үндэсний номын сан, Интерном, Анар, Аз хур, Миний ном клуб оролцох аж. Номын өдөрлөгийн үеэр цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна. Мөн энэ өдрүүдээр МЗХ, Монголын Үндэсний Номын сан, Залуучуудын Аялал жуулчлалын корпораци хамтран Монголын үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейтэй танилцах аялал зохион байгуулахаар болжээ.

5

Оюутан, залууст номын сан, дэлгүүрүүдийн талаарх мэдээллийг хүргэх, тэдэнд ном зохиолыг судлах боломжийг нээж өгөх, олон нийтэд номын ач тусыг сурталчилан таниулах, өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах зорилготойгоор болж буй уг үйл ажиллагаа энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ