Энэтхэгийн шинэ Ерөнхий сайд ялалтаа тэмдэглэв

img

“Их сонгууль” хэмээн нэрлэгддэг есөн үе шаттай үргэлжилсэн Энэтхэгийн парламентын сонгуульд Нарендра Модийн тэргүүлсэн “Бхаратиа Жаната” нам ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж, ерөнхий сайд болох нь тодорхой болсон Наренда Модигийн дэмжигчид нийслэл Шинэ Дели хотод ялалтын парад зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус ялалтын жагсаалд 200 мянга гаруй иргэн оролцож, будган парад зохион байгуулсан байна.

Шинэ ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болсон Наренда Моди сонгогч түмэндээ хандаж “Энэтхэгийн нэр хүндийг олон улсад унагааж буй хүчирхийллийн асуудлыг цэглэх эрчүүдийн ухамсарыг дээшлүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулж, өмнөх Засгийн газруудын үйл хэргийг үргэлжлүүлэх болно” гэжээ. Наренда Моди ерөнхий сайдын албан ёсны тангарагаа энэ сарын 21-нд өргөх юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ