Хятадын Засгийн газар 3000 ажилтнаа эргүүлэн татжээ
БНХАУ-ын дарга Си Жинпиний тушаалаар Вьетнамд өрнөж буй эсэргүүцэл, тэмцэлтэй холбоотойгоор үйлдвэрийн ажилтнуудаа татаж авахаар таван усан онгоц илгээсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хятадын Засгийн газар газрын тос хайгуулаар мэргэшсэн 3000 гаруй ажилтнаа Вьетнамаас гаргасан талаар “Синьхуа” агентлаг мэдээлэв.
5
Өмнөд Хятадын тэнгист газрын тосны цооног гаргаж авахаар хайгуул хийж байсан Хятадын компанийг эсэргүүцсэн тэмцэл даамжирч байна. Өнгөрсөн долоо хоногт хоёр хятад ажилчин амь насаа алдсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд 16 ажилчин гэмтэж бэртжээ. Вьетнамчууд үндэсний тогтвортой байдалд нөлөөлсөн хууль бус үйлдлээ таслан зогсоохыг Хятадын удирдлагуудаас шаардаж “Эх орноос минь савраа тат” хэмээн эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсээр буй юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ