Асар том үлэг гүрвэлийн яс олджээ

img

 

Аргентинаас гурван хоногийн өмнө археологчдын олсон үлэг гүрвэлийн ясыг өмнө нь олдож байсан энэ төрлийн амьтдын дотор хамгийн том гэдгийг судлаачид баталжээ. Түүний их бие нь 40 метр урт, өндөр нь 20 метр буюу долоон давхар барилгатай тэнцэх бол жин нь 77 тонн орчим байгаа нь африкийн 14 нас биеэнд гүйцсэн заантай дүйх гэнэ.

Үлэг гүрвэлийн ясыг анх Аргентины Трелью хотоос баруун зүгт 250 орчим км газраас нутгийн нэгэн фермерийн ажилчид олж илрүүлсэн байна. Палеонтологчид тус газраас нийтдээ 150 орчим яс олж илрүүлжээ. Судлаачид үүнийг МЭӨ V-VII  зууны үед амьдарч байсан ургамлаар хооллодог үлэг гүрвэлийн нэгэн шинэ төрөл гэж таамагласан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
иш чаваас энэ муу сэтгүүлч хүүхэд арван жил дээ эргээд суух хэрэгтэй болж дээ
2014-05-19
мийгаа:
сэтгүүлч хүн бүх салбарын ерөнхий өргөн мэдлэгтэй баймаар юмаа. мэө v-vii зуунд үлэг гүрвэл амьдарч байсан гэж бичиж байгаа сэтгүүлч хүн яаж ажилдаа тэнцдэг юм болдоо.
2014-05-19
aaaa:
7000-9000 jil hugshuun
2014-05-19