Ерөнхийлөгч Си Зиньпин, В.Путин нартай уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ–ын Шанхай хотод болох Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын Дээд хэмжээний IV ээлжит уулзалтад оролцохоор маргааш тус хотыг зорих гэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АХАИББХ-ын Дээд хэмжээний уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хамтын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлэхээс гадна БНХАУ-ын дарга Си Зиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон бусад зарим орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийнэ.
а
Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын энэхүү IV дээд хэмжээний уулзалтад 40 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч оролцох аж. Тэднээс 14 нь улс орны төр, засгийн тэргүүн, 8 нь олон улсын байгууллагын удирдлага байх юм байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ