Бекхэмийн том хүү ажил хийж байна
Дэвид Бекхэм өөрийн том хүү Бруклинд мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэхээр ажил хийлгэж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 15 настай Бруклин Бекхэм нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аав, ээж намайг долоо хоногийн амралтын аль нэг өдөр кофе шофт цагийн 2.68 фунт стерлингийн цалинтай ажиллуулж байгаа. Тэд хэлэхдээ надад мөнгөний үнэ цэнийг мэдрүүлэхийг хүссэн” гэсэн байна. Ямартаа ч Бруклин Бекхэм хагас сайн, бүтэн сайны аль нэг өдөр баруун Лондонгийн нэрийг нь нууцалсан нэгэн кофе шофт долоогоос илүүгүй цаг ажиллаж байна. Учир нь түүний насны хүүхдүүд өдөрт долоогоос илүү цаг ажиллахыг хориглодог байна.
Гэр бүл нь 165 сая фунт стерлингийн хөрөнгөтэй Бруклин мөнгөний үнэ цэнийг мэдэрч эхэлсэн бол 11 настай Ромео, есөн настай Круз, хоёр настай Харпер нар тун удахгүй мөнгөний үнэ цэнийг мэдрэх бололтой. Хүүгээ ийнхүү кофе шофт ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор Викториа Бекхэм ихэд санаа зовж, гурван бие хамгаалагчийг ажлынх нь ойролцоо байрлуулсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ