Жоли хүүгийнхээ зохион бүтээсэн бөгжөөр гангарав

img

Дэлхийн ээжүүдийн өдрөөр холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли хүүгээсээ өвөрмөц бэлэг хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жолигийн дунд хүү Нокс Питт бөгжний дизайныг өөрөө гаргаж, Брэд хүүгийнхээ санааг нь гаргасан эскизээр бөгж захиалан хийлгэж сүйт бүсгүйдээ бэлэглэсэн байна. Нокс хүү анх ээжийнхээ тоглосон “Maleficent” киног үзээд ийм бөгж хийх санаа төрж бэлэглэхээр шийдсэн гэж Брэд хэвлэлийнхэнд ярьжээ.

38 настай Жоли “Нокс хүү минь ухаанаараа урласан бөгжөө яагаан өнгөтэй бичгийн хэрэгсэлтэй хамт бэлэглэсэн. Хүү минь надад биечлэн өгөхөөсөө бага зэрэг ичээд аавынхаа тусламжтай бэлэглэсэн. Пакс охин минь Гуфийн хөрөгтэй майк бэлэглэсэн шүү. Би багадаа Гуфид их хайртай байсан юм. Бусад хүүхдүүд минь ээжүүдийн баяраар гайхалтай бэлэг барьсан” гэжээ. Жоли хүүгийн бэлэглэсэн бөгжийг өчигдөр Канадад болсон “Maleficent” киноныхоо нээлтийн үеэр зүүн иржээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uu yanaa aimaar turaalda orson bn sh dee
2014-05-20