Ами Адамс: Леонардо Ди Каприо бол гайхалтай жүжигчин
Холливуудын нэрт жүжигчин Ами Адамс “Vogue” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрбээр хамгийн сүүлд “American Hustle” кинод тоглосон юм.
.
-Таны хэлэх дуртай үг?
-Тийм. Энэ үгэнд аз жаргал нуугдаастай байдаг.
.
-Тэгвэл хамгийн дургүй үг?
-Үгүй. Хүйтэн цэвдэг бас уйтгартай үг.
.
-Нүдээ анихаараа юу боддог вэ?
-Бурхан минь намайг ивээлдээ аваач. Гэр бүлийг минь ивээлдээ аваач. Энэ хоёр үгийг л байнга хэлдэг дээ.
.
-Нүдээ нээхэд чинь хамгийн түрүүнд ямар үг санаанд ордог вэ?
-Бурхан минь баярлалаа алтан нарыг харуулж буйд.
:
-Уйтгар гунигийг хэзээ хамгийн их мэдэрч байсан вэ?
-Би одоо 37 настай. Чамлахаараагүй урт хугацаа гэж бодож байна. Тиймээс энэ их хугацаанд баяр баясгалангаас илүүтэй уйтгар гунигийг илүү их мэдэрсэн гэж болно. Би жүжигчин болоод яг 20 жил болж байна. Кинонд тоглох санал ирэхгүй үе зөндөө байсан. Яг 20 жил тасралтгүй кинонд тоглоогүй. 20 жилийн 4-5 жил огт дүрийн санал ирээгүй. Зүгээр л өөрийгөө зар сурталчилгаагаар хуурч амьдарсан. Хамгийн уйтгар гунигтай үеэ дурс гэвэл ажилгүй өнгөрүүлсэн 4-5 жилээ гэж хэлэх байх даа.
.
-37 настай гэхэд гайхалтай сайхан харагдаж байна. Яг л “Enchanted” кино дээрээ гарч буй үзэсгэлэнтэй бас гэнэн, дуулахаас өөрийг мэдэхгүй эрх гүнж шиг. Энэ дүрийн тухайд. Таныг үзэгчид энэ дүрээр чинь илүү их таних байх. Тэр тусмаа хийсвэр ертөнцийг бодит гэж боддог бяцхан охид?
-“Enchanted” киноны Жизелийн дүр миний хамгийн хайртай дүр. Анх кинонд тоглох санал ирээд, зохиолоо уншиж байхдаа би аз жаргалыг мэдэрсэн. Өөрийгөө толинд хараад "Ами чи жаргалтай бас үзэсгэлэнтэй харагдаж байна" гэж хэлсэн. Тэгээд шууд л найруулагч руугаа утасдаж, би зөвшөөрлөө эрхэмээ гэж хэлсэн шүү. Энэ киног ихэнх хүн үзсэн гэж бодож байна. Кино эхлээд хүүхэлдэйн киноны үзэгдлээр үргэлжилдэг. Дараа нь бодит ертөнц буюу Нью Йорк хотын хөл хөдөлгөөн гээд л. Хайраа хүлээж буй эрх танхил охин чамлахааргүй бартааг давж жинхэнэ хайраа олдог. Яг л өвсөн дундаас зүү эрэхтэй адил. Кино зохиолын хувьд гайхалтай ч, жүжигчдийн хувьд бүр янзтай. Дандаа миний хайртай уран бүтээлчид тоглосон. Дуулмаар санагдчихлаа. /Инээв/
.
-Хүсвэл та дуулж болно шүү дээ. Энэ л сонин санагдаад байгаа юм. “Enchanted” кинонд гэнэн цайлган дүр бүтээчихээд “American Hustle” кинонд дээрэмчин бүсгүйн дүр бүтээсэнд. Үзэгчдийн хайртай үлгэрийн баатар гэнэт л багаа аваад хаясан юм шиг өөрчлөгдсөн явдал?
-Энэ чинь жүжигчин хүний ур чадвар. Бусдаас илүү болоод л жүжигчин гэж хэлүүлж буй нэг хүндлэл юм. Гайхалтай нь миний дүр бүхэн өөр хоорондоо огт адилгүй байсан. Би урлагт хүчин зүтгэсэнээс хойш нэгэн хэвийн дүр бүтээж явсангүй. Бүгд л өөр хоорондоо адилгүй. Нээрэн шүү адилгүй. Хааяа өөрөөрөө бахархаж, амттанаар дайлмаар ч юм шиг.
.
-Энэ удаагийн Оскарт “American Hustle” их амжилттай өрсөлдсөн. Та хүртэл шилдэг эмэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж, авах магадлалтай уран бүтээлчээр нэрлэгдэж байсан?
-Тиймээ. Тэгэхдээ авч чадсангүй гэдэгтээ би хэзээ ч харамсч байгаагүй юм шүү. Сэтгэлээ догдлуулж, гартаа хийсвэр Оскар атгасан арчаагүй жүжигчин би бишээ. Би анхнаасаа 2014 оны Оскар авна гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл өөрийгөө түүхий гэж бодсон.
.
-Нэг зүйлийг асуухад жүжигчин Леонардо Ди Каприог Оскарын шагнал дахиад л хүртэж чадаагүйд нь уурлаж буйгаа та нэг бус удаа хэвлэлийхэнд хэлж байсан?
-Леонардо Ди Каприо бол агуу жүжигчин. Би одоо хүртэл тэр шагналыг нь өгөхгүй байгаад гайхаж байна. Үнэн бол тэр Оскар хүртэх хэмжээний чадварлаг жүжигчин. Би энэ удаагийн Оскарт түүнийг “The Wolf of Wall Street” киногоороо шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан. Нуулгүй хэлэхэд “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд урьдчилаад баяр хүргэсэн гээд л бод. Одоо бодох нь ээ үнэхээр ичиж байна. Өнгөрсөнийг санахад 2014 оны Оскарын шагнал гардуулах ёслолд шилдэг эрэгтэй дүрийн шагнал гардуулах үед би “Леонардог Оскар авахад туслаач” гэж залбирч байсан. Харамсалтай нь миний залбиралыг сонсоогүй бололтой.
.
-Та яагаад Леонардо Ди Каприог ингэтлээ хайрлаж, бишрэх болсон юм бэ?
-Бид хоёр “Catch me if you can” уран сайхны кинонд хамт тоглосон. Тэр үед Леонардог ямар гайхалтай уран бүтээлч гэдгийг мэдэрсэн. Леонардо Ди Каприо Оскар авч чадна. Тэр бол гайхалтай жүжигчин.
.
-Та хоёр яагаад нэг нэгнээ сонирхдоггүй юм?
-За больж үз. Хөгжилтэй асуулт ч надад таалагдахгүй байна.
.
-Хэрэв та хүүхдүүддээ спорт эсвэл бүжгээр хичээллэхээс илүү дээр ямар нэг зүйлийг санал болговол энэ нь юу байх вэ?
-Ном унших. Энэ бол хүн болохын эхлэл. Номтой сайн нөхөрлөвөл бурханы заасан замыг ядах юмгүй олно.
.
-Та Христийн шашинтан уу?
Миний аав номлогч хүн. Аавынхаа буянаар би Христийн талаар гайхалтай олон, бусдын мэдээгүй нууцыг мэдсэн. Бурханы магтаал бол хүн төрлөхтний бэлэг л гэсэн үг.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ