Бурхад заларсан үзэсгэлэн
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 17000 орчим үзмэр, эд зүйл хадгалагдлаг аж. Энэхүү сан хөмрөгөөсөө шашны урлагийн бүтээлүүдээ дээжлэн дэлгэсэн үзэсгэлэн өчигдөр нээгджээ. Үзэсгэлэнд цутгамал, шавар, модон сийлбэр, шүтээн зураг, барын дардас зэрэг төрлөөр бүтээсэн 100 гаруй үзмэрийг дэлгэсэн байна.
а
Монголчууд шашныг хамгаалагч гол сахиусуудыг “Арван догшин хангал” хэмээн нэрийддэг бөгөөд үүнд Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Дамдинчойжоо, Балданлхам буюу охин тэнгэр, Шалши, Намсрай, Жамсран, Цамба зэрэг бурхад багтдаг аж. Нууц тарнийн ёсны догшин ядам бурхадын нэг “Очирт аюулган үйлдэгч” буюу бидний нэрлэж заншсанаар Жигжид бурханыг энэ удаагийн үзэсгэлэнд онцлон танилцуулахаар дэлгэжээ.
а
Уг үзэсгэлэн зургаадугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ