Шинэ чулуун зэвсгийн олдвор олжээ

img

Сэлэнгэ аймгаас  шинэ чулуун зэвсгийн үед хамаарах томоохон суурингийн туурь олджээ. Энэхүү мэдээллийг өнгөрсөн долоо хоногт ШУА-д мэдэгдэж, уг мэдээллийн дагуу ШУА-ийн археологийн хүрээлэнгийнхэн шинжилгээ хийж, шинэ чулуун зэвсгийн үед хамаарах олдвор мөн болохыг баталсан байна. а Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн нутагт эртний чулуун зэвсгийн үеэс шинэ чулуун зэвсгийн үе хүртэлх хэд, хэдэн суурингийн туурь байж болзошгүй газруудыг илрүүлжээ. Шороо болон хөрс, агуулагдаж байсан эд, өлгийн зүйлсийг шинжилгээнд явуулж, яг хэдэн жилийн настайг нь тогтоох бөгөөд нарийн судалгааны ажлыг эхлүүлээд байгаа аж. а В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ