Улаанбаатар хотын төсвийн үнэлгээ буурчээ

img

"Нээлттэй нийгэм форум"-ынхон Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж, "Орон нутгийн төсвийн ил тод байдал-2013" судалгааныхаа талаар мэдээлэл өглөө. Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаанд 21 аймаг болон Улаанбаатар хотыг хамруулан хоёр жилд нэг удаа явуулдаг аж.

а

Өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд нийт 12 үзүүлэлтээр төсвийн ил тод байдлыг үнэлжээ. Судалгаагаар төсвийн ил тод байдал 36 хувьтай буюу хангалтгүй хэмээн үнэлэгдсэн байна. Аймгуудаас Хөвсгөл аймаг хамгийн өндөр буюу 55 хувьтай үнэлэгдэж, төсвийн ил тод байдлаараа бусдыг манлайлжээ. Харин Баянхонгор аймаг 15 оноо авч хамгийн нууц төсөвтэй аймгаар тодорчээ. Мөн Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Дундговь, Төв, Увс, Хэнтий аймгуудын төсвийн ил тод байдлын үнэлгээ сайжирсан бол Улаанбаатар хот, Баянхонгор, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгийн үнэлгээ буурчээ.

а

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ