О.Баасанхүү гарна, гарахгүй
Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоор "оймсонд хавчуулагдаж төрд орж ирсэн этгээд" хэмээн цоллуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг бүлгээсээ гарах нь гэх мэдээлэл гарав. Х.Тэмүүжинг сайдаас нь огцруулах үндэслэлдээ тодруулж, нэмэх зүйл байгаа хэмээн өргөдлөө татсан ч шийдвэрт нь намын нөхдийнх нь нөлөө орсон хэмээн үзэж буй. Эндээс үүдэн эрхэм гишүүн журмын нөхөдтэйгээ үг хаялцсан бололтой. Харин тэр үедээ бүлгээсээ гарна гэсэн үг амнаасаа унагаснаа өөрөө хүлээн зөвшөөрчээ. Тэрээр бүлгээсээ гарах эсэхийг тодруулсан сэтгүүлчийн асуултад "Би бүлгээсээ гарна, гарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй. Бүлгийнхээ нэг гишүүнтэй ам зөрөхдөө энэ талаар дурдсан" хэмээн хариулжээ. Албан ёсоор мэдэгдээгүй ч О.Баасанхүүд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах бодол байгааг үгүйсгэмгүй боллоо. Гэхдээ бухимдсан үедээ нөхөртэй хэлсэн үгээ албан ёсны болгох эсэхээ эрхэм гишүүн шийдээгүй бололтой.
а
Одоогоор "Шударга ёс" эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Д.Батцогт өрх тусгаарлаад байгаа. Харин араас нь О.Баасанхүү гишүүн явах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ