Рики Мартин хулгайлагдсан охидыг сулла гэв
Дуучин Рики Мартин Лас Вегас хотноо зохион байгуулагдсан “Billboard music awards”-т оролцох үеэрээ Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлд хулгайлагдсан 230 гаруй сурагч охидыг суллахыг шаардсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр гартаа “Охидыг сулла” гэж бичсэн лоозон барьж, Лас Вегас хотод цугларсан Холливуудын оддыг тусламжийн гараа сунгаж Нигерийн цагдаа нарт сэтгэл санаа болон эд материалын тусламж үзүүлэхийг хүссэн байна.
6
Рики Мартин хэвлэлийнхэнд “Хэрвээ таны гарт гал байгаа бол даарч буй хүмүүст илчээ бэлэглэх хэрэгтэй. Хулгайлагдсан сурагч охид миний том хүүтэй нэг үе байгаа нь сэтгэлийг минь өвтгөж байна. Хөөрхий хүүхдүүдэд туслаач. “Охидыг сулла” хөдөлгөөнд нэгдэж амьдралдаа том буян үйлдэх хэрэгтэй” гэжээ. Латин Америк хөгжмийн хаан хэмээгддэг Рики Мартин тус наадмын шилдэг соло дуучны шагнал хүртсэн юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ